Нүүр хуудас Мэдээ Зэрлэг амьтдыг агнуулах нь Хятад жуулчдыг татах арга уу?

Зэрлэг амьтдыг агнуулах нь Хятад жуулчдыг татах арга уу?

Tugmn
Tugmn, TUG.MN

Хятадын Тао Бао гэх худалдааны томоохон сайтаар найм хоногийн турш дэлхийд ганц үлдсэн онгон дагшин Монголын байгальд ан хийх боломжийг жуулчдад олгож буй тухай зар гарчээ. Найман өдрийн аялалын хөтөлбөрт буу буудаж сурах, үргээлэг ан хийх, загасчлах зэрэг байгальд өнгөрөөх төлөвлөгөөг тусгасан байна.

Хятадын жуулчдыг татахын төлөө дэлхий уралддаг. Гэхдээ хаяа дэрлэн байрладаг Монгол Улс аялал жуулчлалынхаа бодлогыг тодорхойлохдоо ч үндэсний аюулгүй байдлыг орхигдуулж болохгүй. Нэгэнт дэлхийн томоохон үйлдвэрлэгч БНХАУ-аас Монголчууд бүхнээ импортлон авдаг. Гэхдээ малын түүхий эд, газрын баялаг, түүхийн дурсгалт эртний эд өлгийн зүйл, ховор ургамал, ан амьтан, өвс, шороо, чулуу гээд онгон дагшин байгалийн үнэтэй бүхнээ урд хөршрүүгээ дамлан зөөсөөр ирсэн. Эдийн засгийн хямралд өртөж хөрөнгө оруулалтаар ангаж байгаа монголын хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх нь нэмэртэй ч ховор ан амьтдыг агнуулж жуулчдыг татах нь зөв үү? гэх асуулт үүсэж байна. Нэгэнт хуулийн хэрэгжилт муу байгаа нь буурай хөгжил, ард түмний орлогогүй ядуу байгаатай холбон тайлбарлаж болох учир иргэд байгальд байгаа бүхнийг хамгаалахыг урьтал болголгүй ямар нэгэн аргаар арилжаалж мөнгө болгохийг зорьж байгаа үед дээрхи төрлийн жуулчлалыг хуульчилж хараа хяналт, зохицуулалт бүхий олон улсын жишигт нийцсэн зөв гольдролд нь оруулах цаг үе хэдий нь иржээ.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 2015 онд 1.3 тэрбум хүн аялсны 120 сая нь БНХАУ-ын иргэд бөгөөд 125 тэрбум ам.долларын орлогыг жуулчлалын салбарт оруулжээ. Харин монголд ирсэн хятад жуулчид дунджаар15 хонохдоо 2000 орчим ам.долларыг зарцуулдаг байна. Гэхдээ зурагт үзүүлсэн ангийн экстрим аялал нь даруй хоногт 15 мянган юань буюу 5.5 сая төгрөгөөр үйлчилж байна. Гэхдээ аялагчид 7500 юань буюу 2.7 сая төгрөгийг аялалд хамрагдахийн тулд урьдчилсан байдлаар Тао Бао гэх худалдааны зуучлалын сайтаар дамжуулан төлдөг аж. Аялал зохиогдох хугацааг зар дээрээс харвал 2018 оны 07-р сарын 20, 08-р сарын 17, 09-р сарын 17,  10-р сарын 01, 11-р сарын 16, 12-р сарын 28-ны өдрүүдэд төлөвлөгджээ. Аялалд хэрэглэгдэх зэвсгийг тоочсон байх бөгөөд Калашников буу буюу байлдааны зориулалттай буугаар ан хийлгэх улмаар ангийн махаар хорхог боодог хийх тухай дурьдсан байна. Ангийн тухай хуулинд дээрхи спорт агнуурыг хуульчилсан байдаг ч орон нутагт ганц байх байгаль хамгаалагч бүгдийг хянах боломжгүй байдаг. Хууль бусаар агнасан ан, холбогдох зөрчлийг мэдлээ ч нуун дарагдуулах, авлигад өртөх зэрэг нь элбэг тул энэ төрлийн ангийн жуулчлалыг нарийн хуульчилж олон улсын жишгийг баримтлах цаг үе иржээ.

Хятад хэлээр бичигдсэн дараах хөтөлбөрийг тоймлон орчуулбал:

Монгол дахь ан агнуурын аялал

               Монголын үзэсгэлэнт нутаг нь өргөн уудам хээр тал, говь цөл, цэнгэг нуур, ой модтой бүхий хөх тэнгэрт хөөрөн нисэх бүргэд, хязгааргүй уудамд бэлчих буга, гөрөөс арвин. Энэ бол дэлхийд үлдсэн ганц онгон дагшин газарнутаг юм.

               Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь ОХУ, Зүүн Сибирьтэй хил залгаа оршдог. Таны харж чадах бүхэн хачирхалтай, шинэ түүхийг бий бий болгох ном зохиол мэт байх болно. Хэрэв та тухайн улсыг илүүтэй мэдэхийг хүсвэл малын бэлчээр, ой мод, уул усыг үзэж, монгол үндэсний хувцсыг сонирхож,  монгол охидын гайхамшигтай бүжгийн тоглолтыг үзэж сонирхох боломжтой.

   Монголын чөлөөт ан агнуурын дөрвөн улирлын туршид ан агнах явцад урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй гайхалтай сэтгэл хөдлөлийг бид мэдэрч байлаа. Монголын анчидтай нөхөд болж, агуу мэдлэг туршлагыг бид тэднээс олж авсан юм. Тиймээс бид өөрсдийн мэдсэн, харсан тэр сайхан бүхнийг та бүгдтэй хуваалцахыг хүссэн юм.   

   Үр дүнд нь бид монгол дахь найз нөхөдтэйгээ нэгдэж, хойд, өмнө болон дорнод монголын хамгийн сонирхол татахуйц газруудад хуулийн дагуу ан агнах аялал хийх ажлыг зохион байгуулав. Хүн бүр маш сонирхолтой агнуурын хөтөлбөрийг мэдрэх төдийгүй экологийн тэнцвэрт байдал, тогтвортой хөгжлийн ач холбогдлыг танин мэдэх болно.

               Хууль ёсны ан агнуурын үйл ажиллагаа нь мэргэжлийн мэдлэг, ур чадварыг шаарддаг. Галт зэвсэгийг аюулгүй ашиглах нь манай сургалтын гол агуулга юм. Ан агнуур нь танд өндөр түвшний чадварыг өгч, сургалтын хугацаанд бууны сүр хүчийг мэдрэх болно.              

Өдөр 1: Бээжинд уулзах               Аялалын баг Бээжин хотод нэг өдрийн өмнө ирэх хэрэгтэй. Бид GreenTree Inn Express зочид буудалд Бээжин Т3 нисэх буудлын ойролцоо байрлах болно. Багийн ахлагч бүх хүмүүсийг тосох бөгөөд анх удаа бээжин хотод ирж буй хүмүүсийг хотыг танилцуулах аялал хийж галуу, эсвэл Quanjude шарсан нугас идэх юм. (Гуанжоу болон бусад орон нутгийн аялагчид Хонг Конгоос Улаанбаатар руу шууд нислэг хийж, Улаанбаатарт нисэх онгоцны буудлаас аялалын багт нэгдэх боломжтой.)                

Өдөр 2: Бээжин Т3 нисэх онгоцны буудал - Улаанбаатар нисэх онгоцны буудал               Манай ОМ224 нислэг ихэвчлэн өглөө 9:30 цагт хөдөлдөг. Багийн бүх гишүүд T3 олон улсын нисэх буудалд хамгийн багадаа хоёр цагийн өмнө ирсэн байх ёстой. Нислэгийн хугацаа 2 цаг 30 минут байна. Улаанбаатарын нисэх онгоцны буудалд 12 цагт ирэх бөгөөд монгол найз нөхөд, орчуулагч биднийг угтах болно. Дараа нь бид дуртай зууш, өдөр тутмын хэрэгцээгээ худалдан авахын тулд супермаркет явна. Та Монгол архийг амсахгүй байж болохгүй. Монголд үйлдвэрлэсэн шар айраг маш сайн. Шүүс, шоколад худалдаж авахыг зөвлөж байна. Дараагийн хэдэн өдрүүдэд бид мах идэх учир витамин хэрэгтэй болно. Бэлэн болсоны дараа бид 500 километрийн зайг туулан ан хийх газарт очно. Бид нэг шөнө зочид буудалд амрах бөгөөд маргааш өдөр ан агнуурын талбайд ирнэ.               

Өдөр 3: “Улаанбаатар” ангийн клуб                Өглөө 8 цагт сэрж цай уусны дараа бэлчээр дээр ирж, үдээс хойш клубын агнуурын талбайруу очиж ан хийх бэлтгэлээ хийх болно. Хүн бүр ан агнуурын сургалтанд хамрагдана. Энэ үеэр зүлгэн дээр дураар давхих, дурантай буугаар буудуулж тийрэлт дарьны үнэрийг мэдрүүлнэ. Ан буудаж онохын тулд бэлтгэл сайн хийнэ. Ангийн олз ихтэй байхыг та бүхний сургалтын үр дүн мэднэ. Сургалтын төгсгөлд оройн хоолны дараа бид эхний ан агнуурыг шөнө хийх болно.               

Өдөр 4: Үргээж буудах               Энэ өдрийн ангийн бай нь талын чоно юм. Багийн гишүүд агнуурын цэг дээр хүрч очоод буудлагын цэгийг сонгоно. Үргээлэг хийнэ. Үргээлгийн үеэр буудлагын цэгт бай ойрхон байгаа бол ан агнах боломжтой. Үргээлгийн үед чанга дуу чимээ гаргаж болохгүй! Ан хийхийн өмнө буугаа даатгалд хамруулах ёстой!

Өдөр 5: Хөөж агнахХөөж агнах амьтан зээр байна. Зээр нь Монголд элбэг бөгөөд бэлчээрийн талбайд сөргөөр нөлөөлдөг учир агнах боломжтой хамгийн хямд амьтаны нэг юм. Хурдан гүйж харайдаг учир багын гишүүдэд дөрвөн дугуйгаар хөтөлдөг бартаат замын машиныг бэлдсэн байдаг.  Зөвхөн эр буюу “ооно” буудна. Онох онохгүй нь таны авъяас, сургалтаас хамаарна. Ангийн хөтөлбөр дотроос хамгийн сонирхолтой нь зээр юм.

Өдөр 6: Загас барих, хорхог идэх

Монгол орон гол мөрөн ихтэй. Хамгийн элбэг байдаг хоёр төрлийн загаснаас бид барина. Голын эрэгт хорхог хийж идэх хооронд загас барих дуртай аялагчид загасчилж болно.

Өдөр 7: Улаанбаатарт буцаж ирэх

Та Улаанбаатар хотод ирэхдээ хотын үзэмжийг мэдэрхээс гадна шөнийн үдэшлэгийг мэдэж аваарай.

Өдөр 8: Бээжин буцахаас өмнө буу зэвсгийн болон бэлэг дурсгалын зүйл сонгоорой

Бээжин буцахын өмнө буу зэвсэг, гар урлалын дэлгүүрт бэлэг дурсгалын зүйлс сонирхоно. Мэдээжийн хэрэг буу худалдан авахгүй зөвхөн харна.

Тайлбар: Виз нь хувийн шалтгаанаар дамжуулагдах боломжгүй тохиолдолд визний хураамжийг буцаан олгохгүй. Үүний үр дүнд бүлгийн хүмүүсийн тоо хангалтгүй, аяллын хугацаа хойшлогдоно.

Ийнхүү бичсэн бөгөөд ан агнуурын зүйлийн танилцуулгад чоно, гөрөөс, баавгай, загас, туулай, бодон гахай, аргаль угалз, зэрлэг шувуу, зээр, үнэг зэргийг агнах боломжтойг танилцуулжээ. Танилцуулга зард байгалийн нөхцөл байдал, бодлогын улмаас Хятадад ийм төрлийн ан хийдэггүй бөгөөд монголд хийх боломжтойг танилцуулжээ. Тодруулбал: “Монголд энэ аялал хууль ёсны, Монгол орон сийрэг суурьшсан, зээр, чонын тоо хэтэрхий их, орон нутгийн бэлчээр, мал сүрэгт хохирол учруулж, Монголын малчдын амьжиргааг доройтуулдаг учир экологийн тэнцвэрийг хадгалж, эдгээр амьтдыг агнах нь зайлшгүй хэрэгтэй”  хэмээжээ.

   Mongolia,一个熟悉又陌生的名字,这里风景迥异,地形多变,有广袤的草原、荒凉的戈壁沙漠、壮美的大峡谷、秀美的湖泊,还有铺满厚厚松针的大森林,你会在这里看到翱翔于湛蓝天空的雄鹰,奔跑于无边草原的黄羚,还有穿梭在森林之中的蒙古鹿,还有清澈小河里成群的哲罗鲑,还有还有.........,这是世界仅存的未被开发的处女地!这里就是与俄罗斯,东西伯利亚接壤的蒙古民主主义共和国,你能看到的一切都是那么陌生,那么新奇!如果这些还不够,如果你需要深度了解这个国家,还可以到草原上散布的蒙古包里去做客,宿营,去到成吉思汗生活过的土地上去纵马奔腾,,或是到森林里去狩猎,去到草原上追逐奔跑如飞的黄羚,或是在河边与哲罗鲑一决高下,闲暇时间,我们可以烤制野味,或是在戈壁滩上寻宝,捡寻遍地都是的戈壁玛瑙,如果这些还不够,还可以深度领略蒙古国风情,去蒙古酒吧品尝酸爽的马奶酒,去欣赏蒙古国女孩子精彩的舞蹈表演.........

 

现在,所有的这些,我们都能带来给你哟!

       狂热的户外爱好者—四季休闲的小伙伴儿们,在蒙古国狩猎过程中,感受到了前所未有的精彩与刺激!并与蒙古国猎人建立了深厚的友谊,所有的经历都是那么精彩,所看到的都是那么新奇,因此,他们决定分享这一切!让更多喜欢户外、喜欢狩猎的朋友有机会能感受到他们所感受到的一切!

     因此,他们与蒙古国朋友一起,在蒙古国注册了他们自己的狩猎俱乐部,并开发出囊括蒙古国北部、南部及东部的众多优质景点及狩猎区的合法户外狩猎行程。不仅让大家能感受到精彩刺激的狩猎项目,并为当地维持物种的生态平衡,可持续发展做出了努力!

   合法的狩猎活动,我们需要专业的知识和技能,无论何时,枪支的安全使用都是重点培训内容,这会让我们既感受到无与伦比的震撼感受,又能确保不受到任何伤害,专业的导猎会给予你高级别的指导与培训,而当你掌握了这一切,你会喜欢上狙击枪击发的力量感和火药味,同时也希望你能有满意的收获与惊喜!

Day1 北京集合

队员需要提前一天到达北京,我们统一入住北京T3机场附近的格林豪泰快捷酒店,T3机场是我们的出发航站楼,俱乐部的领队会在此等候大家,提前到达的队员,还可以去北京老胡同转转,或是吃顿全聚德烤鸭。 (广州等地的队员,可以直接从香港直飞乌兰巴托,会安排蒙古国翻译在乌兰巴托机场接机,这样更加方便)

Day2 北京T3机场----乌兰巴托机场

我们的航班通常是早上9:30分的蒙古航空的OM224航班,所有队员需要提前至少两个小时到达T3国际出发航站楼,整个飞行时间2个半小时,我们将于乌兰巴托当地时间12:00左右抵达乌兰巴托机场,蒙古国朋友和专职翻译已经在此等候接机,接下来,我们会去吃顿蒙古特色的午餐,然后赶往超市,购买自己喜欢的零食及日用品,喜欢喝酒的当然不能错过蒙古国的伏特加,蒙古国自产的啤酒也很不错,在这里建议大家可以多购买些果汁及巧克力,接下来的几天,我们会是肉食动物,需要更多补充维生素。在物质准备完毕后,我们将乘坐越野车,直奔500公里外的猎区,中途会在酒店休息一晚,第二天抵达猎区。

 

关于购物:蒙古国的超市,可以直接刷我们国内的银联卡,如果有需要,可以让翻译去帮忙兑换些蒙古图,汇率在1:315左右

关于通讯:建议出国前,开通国际漫游,蒙古国漫游资费拨打和接听均为每分钟2.99元,短信接收免费,发送至国内,每条1.29元,流量为每3M9元钱,目前中国移动有30元封顶的优惠政策,所有大家尽可以随心发照片刷微信,另外俱乐部领队会携带公共WIFI,不过我们在猎区,部分时间是没有手机信号的,有工作安排尽可能提前安排。

Day3  乌兰巴托---俱乐部狩猎区

早上8点起床,吃过早餐后,我们继续在草原上飞奔,下午时分赶到俱乐部狩猎区,在这里,我们将对大家做狩猎前的培训,熟悉枪支性能,并进行射击训练,大家需要在这里熟悉狙击枪击发的强大后坐力和火药味,为确保能猎获猎物做充分的准备工作,能不能吃到野味,就看大家的训练成果了!训练结束,吃过晚餐后,我们将开始精彩刺激的第一次狩猎活动--夜猎

   夜猎是蒙古国狩猎最具神秘感的活动,整个夜猎的过程都在越野车上完成,夜猎从晚上十二点开始一直到凌晨,会在蒙古国黑暗森林里不停的穿越寻找未知的猎物,每辆越野车,后排有两个枪位,分别有两个队员持枪负责,导猎用射灯或热成像夜视仪,发现目标,并仔细辨认是否是狩猎许可证允许狩猎种类,经确认后导猎发出射击口令,剩下的工作就交给队员了,第二天有没有肉吃,就看大家的了。在整个狩猎过程中,枪口必须一直朝向车窗外!夜猎物种丰富,经常会遇到鹿、狼、狐狸、野兔、野猪、熊等动物。(狩猎许可有物种及数量限制,如果有特殊要求,比如狩猎熊,蒙古盘羊等动物,需要提前联系俱乐部,单独办理许可手续)

 

Day4  围猎

白天围猎目标是草原狼,队员到达围猎地点后选择好射击点,埋伏下来,由导猎到山林里去驱赶猎物,猎物在逃跑过程中,距离哪一个射击点近,则这个队员就开枪,射击后,如果没有命中,不要挪动位置,由下一个射击点的队员继续射击,切记,在埋伏过程中,不要发出大的响声!狼的观察力是超强的!在没有发现猎物之前,枪械一定要关闭保险!

Day5 逐猎

逐猎目标—黄羊,黄羊在蒙古国泛滥成灾,破坏草场,严重影响了当地牧民的生计,是狩猎许可证中价格最便宜的一个猎物,黄羊的奔跑弹跳能力,十分强悍!队员分乘四驱越野车,在草原上发现黄羊后,选择一头成年公羊,然后驾车与黄羊一起奔跑,队员在车辆行驶中向飞奔的黄羊开枪射击,能否打到,就看你射击水平了!这个活动是整个行程中最精彩最刺激的项目!

 

Day6 钓鱼,石头烤全羊

蒙古国河流众多,目标鱼有鳟鱼和狗鱼,我们会在蒙古国美丽的河边吃石头烤全羊,喜欢钓鱼的就可以利用这个时间在河边钓鱼

Day7 狩猎区---乌兰巴托

到了乌兰巴托,则可以欣赏城市风光,当然令人期待的还是晚上的活动,了解他们的夜生活。

Day8 乌兰巴托--北京  

在返回北京之前,领队会带领大家到外蒙的枪店、手工艺品店逛逛,买些纪念品。当然枪是带不走的,只是看看。

:若签证因个人原因无法通过,则办理签证的费用不退。因此而造成的成团人数不够的情况下,行程将会推迟出发。

 

Хаха 1 1 Таалагдсан 2 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл"Сүү" хувьцаат компаний зайрмагнаас "төмөр боолт" гарч иржээ
Дараагийн нийтлэл Ирэх сарын 1-нээс Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг мөрдөж эхэлнэ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү