Нүүр хуудас Мэдээ ЖДҮХ-н сангаас зээл авсан асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлжээ

ЖДҮХ-н сангаас зээл авсан асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлжээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж хөнгөлттэй нөхцөлөөр зээл авсан тухай баримтаар нотлогдоод байгаа билээ. НИТХ дах АН-ын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-н дарга М.Энхболд нарт шаардлага хүргүүлжээ. 

Түүнчлэн олон нийтийн сүлжээнд Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан тус гишүүдийг огцорохыг шаардлаа. Ашиг сонирхолын зөрчилтэй, хамаарал бүхий этгээдэд зээл өгсөн гэх ЖДҮХ-ийн сангийн Батзориг, Я.Содбаатар нар болон

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Дорнод гурил" ХХК, 

УИХ-ын гишүүн Г.Солтан "Монгол Шаазан" ХХК, 

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар "Эпато анарваан"ХХК,

 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн "Тээвэр ачлал" ХХК зэрэг нэр бүхий гишүүдийн хувийн компаниудад ЖДҮ-ийн сангаас 950-1,4 тэрбум буюу нийт 4,5 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.

 

Уг шаардлагат албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон УИХ-н гишүүдийг гишүүний бүрэн эрхийн түдгэлзүүлэх, буцаан төлүүлэх, тэдний даалгавраар зээл олгосон ЖДҮХ-н удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай дурьджээ. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Дараагийн нийтлэл Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн асуудлаар Сангийн яамнаас шалгалт хийж байна