Нүүр хуудас Мэдээ Х.Оюунцэцэг: Би шударга ёсыг хүсч байна

Х.Оюунцэцэг: Би шударга ёсыг хүсч байна

Tugmn
Tugmn, TUG.MN

Нийгмийн амар амгалан, хууль эрх зүйн тэгш, шударга тогтолцооны төлөө олон жил шантралгүй тэмцэж яваа “Хохирогчдын холбооны” гэх тодотголтой Х.Оюунцэцэгтэй ярилцлаа. Түүний төгөлдөр хуурын багшаас ийнхүү тэмцэгч болсон шалтгаан, зорилгын талаар  ярилцсанаа уншигч таньд хүргэж байна.

  • Та бүхнээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулж, хариуцлага хүлээлгэх шаардлага тавьсан байна. Ямар зорилготой юм бэ? Засгийн газрууд дөрөвхөн жил ажиллахдаа төлөвлөсөн ажлаа хийж амжихгүй байна гэдэг байхад яагаад ийнхүү шаардлага тавих болов?

  • Засгийн газрын дүгнэлтийг ард түмэн хийдэг. Жишээлбэл: “Шинэчлэлийн ЗГ”, “Шийдлийн ЗГ”, “Ж.Эрдэнэбатын ЗГ”, “У.Хүрэлсүхийн ЗГ” гээд сүүлийн дөрвөн удаагийн засгийн газрын байдлыг харж олон нийт дүгнэлтээ хийсэн.  Жишээлбэл Шинэчлэлийн Засгийн Газрын үед Чингис бондын хөрөнгөөр барилга байгууламж барьж, гудамж төсөл хэрэгжиж, зам талбай засах зэргээр багагүй ажил хийхээс гадна ард түмэнтэйгээ ойр “1111” засгийн газрын хажуудах мэдээллийн цэг байгуулсан нь оговчтой шийдэл болсон. Ч.Сайханбилэгийн засгийн газрын үед мега төсөл хэрэгжүүлнэ гэх нэрийн дор Дубайд 15 арилжааны банкинд Оюу-Толгойг тавьж ашиггүй гэрээ хийсэн нь ард түмний дургүйцлийг хүргэсэн. Одоогоор Ч.Сайханбилэг, С.Баяр, С.Баярцогт тэргүүтэй хүмүүст  эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа. Харин Ж.Эрдэнэбатын засгийн газрыг хангалтгүй ажиллаж байна гэж МАН-ынхан өөрсдөө татан буулгасан. Улмаар У.Хүрэлсүхийн засгийн газар гарч ирсэн ч дорвитой ажиллаж чадахгүй байна. Өмнөх засгийн газрууд бүгд л 100 хоног дээрээ үүрэг чиглэл, зорилго зорилтуудаа тодорхой болгож олон нийт хэвлэл мэдээлэлд тайлагнадаг уламжлалтай. Гэтэл нэг жилийн хугацаанд У.Хүрэлсүхийн засгийн газар 100 хоног дээрээ чиглэл үүргээ тодорхойлсонгүй. Монголын түүхэн дахь хамгийн муу засгийн газраар тодорж мэдэхээр байна. У.Хүрэлсүх анх гарч ирэхдээ “... ард түмнийхээ төлөө сэлэм эргүүлнэ, тэмцэнэ тиймээс миний амь насанд халдах гээд байна...” гэж дуулиан дэгдээсээр еранхий сайд болсон. Гэсэн ч энэ хугацаанд зургаан удаа бензиний үнэ нэмэгдэж, вальютын ханш хамжааргагүй өслөө. Ард түмний байдал үнэхээр дордлоо. Энэ хугацаанд төрийн албан хаагчдын цалин нэмэгдээгүйгээр барахгүй багш, эмч нарын цалинг чихэр долоолгож байгаа юм шиг 10-30%-аар нэмж галыг намжаасан.

  • Та огцруулах гол үндэслэлээ тайлбарласангүй.

  • У.Хүрэлсүхийн ЗГ жилийн хугацаанд Монголын ард түмнийг эсрэгээрээ туйлдуулах бодлого барьж байна гэж харж байна. Ийм засгийн газрыг цаашид нэг өдөрч байлгах шаардлагагүй. Мөн Зөрчлийн хууль ард иргэдэд маш хүнд тусч байна. 1111 дугаарт одоогийн байдлаар 600 гаруй иргэд зөрчлийн хуулиар шийтгэгдэж байна. Зөрчлийн хуулинд шүүгчийн шууд тогтоолоор баривчлах, торгох шийтгэлүүд ирж байна. Үүний уршгаар ажил албагүй болох гэр бүлийн салалт нэмэгдэж байна. Мөн хамгийн сүүлийн нэмэгдэлтээр бензиний үнэ 60-80 төгрөгөөр, дизелийн үнэ 90-100 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг бичигдээгүй хуультай. Өмнөх засгийн газрын үед “Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар” тодорхой хэмжээнд бензиний үнийг барьж, хянадаг байлаа. Энэ удаагийн бензиний үнийн өсөлт ам.долларын ханш өссөнтэй холбоотой гэж шатахуун импортлогчид тайлбарлаж байгаа нь олиргархи компаниуд засгийн газраас эрх эдэлтэй гэдгээ харуулж байна.

  • У.Хүрэлсүхийн Засгийн газарт жил гаруй хугацаа үлдлээ. Тэгэхэд заавал унагаах шаардлага байна гэж үзэж байгаа юм уу? Улс төрийн ямар нэгэн тоглолт хийгээд яваад байна уу? Та бүхэнтэй ямар байгууллагууд нэгдээд байна?

  • “Хохирогчдын холбоо” ТББ, “Эрс шинэчлэлт хөдөлгөөн”, “Нэгдсэн Монгол хөдөлгөөн”, “Эх нутаг хүн зоноо хамгаалья” ТББ, “Харуул-Алтай” ТББ гэх хөдөлгөөнүүд нэгдэж энэхүү шаардлагыг тавьсан. Засгийн газрыг тодорхой хэмжээнд хөдөлгөх хүч нь иргэд байдаг. Иргэдийн дуу хоолой болж байгаа нь иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагнууд бүтэн жилийн хугацаанд У.Хүрэлсүхийн засгийн газарт үнэлэлт, дүгнэлт өгөх хугацаа болсон.

  • Та бүгдийн үзэл бодол юунд төвлөрч нэгдэв?

  • Ер нь төрийн бус байгууллагуудаас бид үзэл, санаа бодол нэгтэй явдаг. Ялангуяа “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-тэй Оюу-толгойн 51% бол ард түмний мэдэлд байх ёстой гэдэг дээр нэгдэж, олон сар иргэдээс гарын үсэг цуглуулж УИХ-ын даргад өгсөн. Саяхан аравдугаар сарын 5-нд Оюу-Толгойн ажлын хэсгийг нээлттэй хэлэлцүүлэг хийхийг УИХ-аас шаардаж төрийн ордны баруун хаалган дээр “Иргэний нийгэм” ТББ болон ард иргэдтэйгээ нийлж шаардлага хүргүүлсэн. УИХ-ыг энэ асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол УИХ-ыг тараах хэмжээнд ард түмнийг уриална. Бид засгийн газраас ч адил шаардах, дүгнэх, дүгнэлт хийх эрхтэй.

    Газрын хэвлийн баялаг ард түмний өмч гэж үндсэн хуулиар баталгаажсан байдаг ч Оюу-Толгой, Таван толгойгоос ард түмэн ямар ч ашиг хүртээгүй. Мөн Монгол Улсын саалийн үнээ байсаар ирсэн “Эрдэнэт” ХК-ийг ард түмэнд хэрхэн үр өгөөжгүй байлгах вэ? гэж хичээж зүтгэсээр байгаад 51 хувийг нь Хятадын “Стандарт” банкинд барьцаалж зээл авсан хууль бус асуудлаар олон улсын арбитрийн шүүхэд ялагдчихлаа. Үнэхээр ялагдав уу, найраа хийж хуйвалдав уу? Мөн Багануурт хятадууд өөрсдийн эзэмшлийн  дулааны цахилгаан станц барьж, Монголын дулааны цахилгаан станциудыг дампууруулж, төрд монополчлон хэрэглэгчдийг өндөр үнэтэй цахилгаанаар боймолж, Монголын эрчим хүчний системийг хятадын салбарт нэгтгэн, тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүргэх бодлого барьж байна. Хууль зүйн сайд нь өчнөөн хэл аманд холбогдож засгийн газрыг хянах, захиргааны хэргийн шүүхийг татан буулгах  гэж зүтгэсээр өдийг хүрлээ. Засгийн газрыг ямар ч хяналтгүй болгохыг яав ч зөвшөөрч болохгүй. Эрх баригчдын 2016 оны амлалтууд эсрэгээрээ байна гэдгийг ард түмэн өөрсдөө харж байна. Урьдах Ж.Эрдэнэбатын засгийн газраас илүүг хийнэ гэж гарч ирсэн У.Хүрэлсүхийн танхим ард түмнийхээ төлөө нэг алхам ч хийсэнгүй. Төрийн албаныханы ёс зүйн шүүмжлэл хэрээс хэтэрсэн. Яам тамгынхаа газар дотоод хяналтын албаныхаа даргыг нийлж байгаад зодоод алчихлаа. Сүхбаатар аймагт сонгуулийн луйвар хийхийн тулд дөрөв таван хоног архидуулж нэгнээ хөнөөсөн. Ийм ёс зүйгүй муу нэртэй хуйвалдааны засгийн газрыг огцруулах дээр бид санаа бодол нэгдээд энэ асуудлыг тавьсан.

  • Гадаад өрөө дараад улс орон чинь урагшлаад байгаа гэдэг хариулт хэлээд байгаашдээ.

  • Энэ хариултыг худал аргацаасан үйлдэл гэж үзэж байгаа. Гадаад өрийн хэмжээ 27,7 тэрбум доллар хүрсэн. Өрийн тааз нэмэгдсэн. Хуучин засгийн газартай харьцуулахад ийм их хэмжээний өр тавигдсан ч  нэг ч километр зам, нэг шинэ байшин баригдсангүй. Зүгээр төсвийн алдагдлаа нөхчихсөн. Яагаад энэ их өрийн тааз нэмэгдээд байна гэдэг чинь ерөөсөө энэ дэд сайдууд, орлогч нар, сайд дарга нарынхаа багцыг жил бүр 200-400 саяар нэмэгдүүлсээр байгаад ард иргэдээ дааж давшгүй өрөнд оруулчихлааш дээ.

  • Гадаад өрөө дараад улс орон чинь урагшлаад байгаа гэдэг хариулт хэлээд байгаашдээ.

  • Энэ хариултыг худал аргацаасан үйлдэл гэж үзэж байгаа. Гадаад өрийн хэмжээ 27,7 тэрбум доллар хүрсэн. Өрийн тааз нэмэгдсэн. Хуучин засгийн газартай харьцуулахад ийм их хэмжээний өр тавигдсан ч  нэг ч километр зам, нэг шинэ байшин баригдсангүй. Зүгээр төсвийн алдагдлаа нөхчихсөн. Яагаад энэ их өрийн тааз нэмэгдээд байна гэдэг чинь ерөөсөө энэ дэд сайдууд, орлогч нар, сайд дарга нарынхаа багцыг жил бүр 200-400 саяар нэмэгдүүлсээр байгаад ард иргэдээ дааж давшгүй өрөнд оруулчихлааш дээ.

  • Монголд иргэний нийгмийн байгууллага олон болсон. Гэвч үр дүнд хүрэхүйц нь цөөн. Үүний ард юу яригдаж байна вэ гэвэл иргэд нэгдсэнээр ямар нэгэн байдлаар улс төрийн шантааж хийж намуудаас санхүүжилт авдаг ч гэсэн хардалтууд байдаг. Энэ хардалтын талаархи таны үзэл бодлыг сонсмоор байна?

  • 2017 оны МАН-ын ерөнхийлөгчийн сонгуулийг дэмжиж 50 гаруй ТББ, иргэний нийгмийн байгууллага гараад ирсэн жишээ бий. Тодорхой хэмжээнд гадны санхүүжилт, хүмүүнлэгийн гэх хаалттай санхүүжилттай ТББ-ууд байдаг юм билээ. Иймэрхүү огт мэдэхгүй төрийн бус байгууллагууд хэдэн мянгаараа байна. Гадаадаас тусламж аваад гадаад дотоодын хурал зөвлөгөөнд яваад монеторинг хийнэ гэж төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр санхүүжилт авдагийг мэднэ. Бас УИХ, яамд, тамгын дарга нарын ах дүү, гэр бүл, хамаатан нь гадаадаас ирж байгаа тусламж, хүмүүнлэгийн мөнгийг угаах, хүртэх зорилготой ТББ байгуулсан байдаг. Нийслэл, дүүрэг, яамдуудад иргэний нийгэм, ТББ-тай хамтарч ажиллах төсөв суусан байдгийг бид нэг ч хүртэж байсангүй. Үнэндээ ард иргэдийнхээ төлөө олон жил тэмцэж, үнэн шударгын төлөө гэсэн ТББ иргэний нийгмийнхэнд тэдгээр санхүүжилт огт хүртээлгүй шүү дээ.

  • Монголд иргэний нийгмийн байгууллага олон болсон. Гэвч үр дүнд хүрэхүйц нь цөөн. Үүний ард юу яригдаж байна вэ гэвэл иргэд нэгдсэнээр ямар нэгэн байдлаар улс төрийн шантааж хийж намуудаас санхүүжилт авдаг ч гэсэн хардалтууд байдаг. Энэ хардалтын талаархи таны үзэл бодлыг сонсмоор байна?

  • 2017 оны МАН-ын ерөнхийлөгчийн сонгуулийг дэмжиж 50 гаруй ТББ, иргэний нийгмийн байгууллага гараад ирсэн жишээ бий. Тодорхой хэмжээнд гадны санхүүжилт, хүмүүнлэгийн гэх хаалттай санхүүжилттай ТББ-ууд байдаг юм билээ. Иймэрхүү огт мэдэхгүй төрийн бус байгууллагууд хэдэн мянгаараа байна. Гадаадаас тусламж аваад гадаад дотоодын хурал зөвлөгөөнд яваад монеторинг хийнэ гэж төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр санхүүжилт авдагийг мэднэ. Бас УИХ, яамд, тамгын дарга нарын ах дүү, гэр бүл, хамаатан нь гадаадаас ирж байгаа тусламж, хүмүүнлэгийн мөнгийг угаах, хүртэх зорилготой ТББ байгуулсан байдаг. Нийслэл, дүүрэг, яамдуудад иргэний нийгэм, ТББ-тай хамтарч ажиллах төсөв суусан байдгийг бид нэг ч хүртэж байсангүй. Үнэндээ ард иргэдийнхээ төлөө олон жил тэмцэж, үнэн шударгын төлөө гэсэн ТББ иргэний нийгмийнхэнд тэдгээр санхүүжилт огт хүртээлгүй шүү дээ.

  • Та хохирогчдын холбоог анх байгуулж төрд үгээ хүргэж чадсан хүн. Олон зуун хохирогчдын эрх ашгийг хамгаалж тэмцэж явсан. Гэтэл өнөөдөр засгийн газрыг огцруулах хэмжээний үйл ажиллагаа эхлүүлжээ.

  • Би 2006 онд хадгаламж зээлийн хоршооны хохирогч болсныхоо дараа нийт хохирсон иргэдийнхээ төлөө 10 гаруй жил явж байж энэ хугацаанд хоёр хууль батлуулсан. “Хадгаламж зээлийн хоршооны хохирлыг барагдуулах хууль” батлуулсан. Энэ хугацаанд УИХ, засгийн газрын ажлын хэсэгт ажиллаж, хохирлын ихэнх буюу 40 гаруй тэрбумыг барагдуулж, одоогоор 20 гаруй тэрбум үлдсэн. Энэ бол төрийн буруутай үйл ажиллагаанаас болж, олон мянган өрх амьжиргаагаа алдсан 21-р зуунд болсон том хэрэг билээ. Ингэж өөрөө хохирч тэмцсэний эцэст улс төр гэж юу байдгийг Засгийн газар, Монгол Улсын төр хуулиараа иргэдээ хэрхэн хэлмэгдүүлж, хохироодог болохыг биеэр үзсэнийхээ хувьд долдугаар сарын 1-ны асуудал, иргэдийн хохирлын асуудал, зовж зүдэрч байгаа бүх асуудалд ханцуй шамлан зүтгэх болсон доо.  

  • Яагаад заавал өөрөөсөө, үр хүүхдүүдээсээ илүүчилж мөнгө гаргаад олон нийтийн төлөө гээд ТББ байгуулаад яваад байдаг юм бэ? Үр дүнг нь ч үзэхгүй олонд чичлүүлээд явах нь эмэгтэй хүнд ахадсан үйлдэл биш үү? Гэх асуултуудтай хэр таарах юм?

  • Анхнаасаа ямарч холбоо, төрийн бус байгууллага байгуулах зорилгогүй байсан. Энэ бүгд амьдралын шаардлагаар үүссэн зүйл. Хадгаламж зээлийн хоршоонд ах дүүгээрээ хохирч, ХЗХ-ны хохирогчдын нэгдсэн төв хорооны дарга гэж явж байгаад дараа нь хохирогчдын холбоо болсон. Энэ дотор хадгаламж зээлийн хоршоо, долдугаар сарын 1, Хонгор сумын асуудал гэх мэт төрийн буруутай үйл ажиллагаанаас болсон бүх хохирсон нийгэмлэгүүд нэгдэж байгаад тамга тэмдэгтэй, төрдөө хандах тодорхой хэмжээний хариуцлагатай болж эхэлсэн. Ингэж байгуулахаас өөр нөхцөлгүй болсон. Төртэйгөө яаж харьцах юм бэ? Амаараа харьцах юм уу. Үгүй бол зүгээр цаас өгөх юм уу. Албан ёсоор ТББ байгуулахаас өөр нөхцөлгүй болсон. Миний хуьд бол ТББ байгуулаад 10000 гаруй хүний 40 гаруй тэрбум төгрөгийг гаргуулаад авсан гэдэг нь том ялалт байсан. Долдугаар сарын 1-ний үйл явдлаар галт зэвсгийн асуудалд орж, “Долдугаар сарын нэгэн” , “Цус нулимс” гэх нэвтрүүлэгүүд хийж, араас нь хөөцөлдөж явж хоёр удаагийн нөхөн олговорын асуудлыг шийдсэн.

  • Энэ бүхний ард гарсаны дараа танд баярлалаа гэж хэлэх хэр олон хүн байна вэ?

  • Энэ бүхний ард гарахад баярлалаа гэх үгийг их сонсдоггүй ээ. Хүнээс баярлалаа гэдэг үгийг сонсохын тулд ингэж яваагүй. Энэ яагаад ч юм миний хийх ёстой ажил юм шиг санагддаг. Миний овог дээдэс хүртэл 1941 онд төрийн буруутай үйлдлээс болж 10 жил ял аваад эсэргүү японы тагнуул болж яллуулж байсан. 21-р зуунд эдийн засгийн хэлмэгдүүлэлт болж байна. Одоо ч гэсэн хууль шүүхийн өмнө олон тооны хүн хохирч байна. Сая гэхэд БНХАУ-ын Эрээн хотод бүтэн өнчин охины бичиг баримтыг барьцаалж дөрвөн жил бэлгийн мөлжлөг, дарлал, боолчлолд байлгаж байгаад жирэмсэн болсныг мэдээд асуудлыг шийдвэрлүүлэхээр явсан. Тэр хугацаанд нь би УИХ-ын даргатай уулзаж, гадаад хэргийн яамаар хөөцөлдөж, эндээс Эрүүгийн цагдаагийн газрынхан явж байж, эгчтэйгээ цуг ирэхдээ 4 жилийн хугацааны өдрийн 500 юан, 234 сая төгрөгний торгууль төлөхгүйгээр тэнд хэрэг үүсгүүлээд хүрч ирсэн. Охидын унааны зардлыг өөрөөсөө гаргаж авч ирсэн. Би тийм мөнгөтэй хүн биш. Гэхдээ нэг ч гэсэн монгол хүн харийн хүний боолчлолоос зугтаж эх орон ар гэрийнхэн, настай эмээгийнх нь сэтгэл дэвтэнэ шүү дээ. Би ингэж л боддог. Хүмүүнлэгийн байгууллага гаднаас тусламж аваад тараагаад явдаг ч би тэгж явдаггүй. Эрх зүйн хувьд өөрийнхөө эрх чөлөөг хасуулсан ч олон жил 40 гаруй тэрбум төгрөгийн хохирол барагдуулах гэж сүүлийн 10 жил зүтгэсэн дээ.   

  • Та нэр төр олох гэж яваа юм уу? Та юунд зориод байна вэ?

  • Миний үр хүүхэд Монгол Улсад үлдэнэ. Энэ улс чинь миний л улс шүү дээ. Хятадууд шиг 56 үндэстэн биш. Миний Монголчууд чинь нэг үндэстэн. Өнөөдөр ийм сайхан баялагтай. Бид нар дуугарч, бид нар явахгүй юм бол өөр хэн явах юм. Бид Монгол Улсын иргэн болж төрчихөөд яагаад тэгш бус баялгын хуваарьлалт, тэгш бус эрхзүй үйлчлээд байна вэ. Зөвхөн хэсэг бүлэг хүмүүс хүртээд бүгд тэгш хүртэх эрхгүй нийгэмд амьдраад байна. Хууль шүүх нь иргэдэд чанга хүрдэг хэр нь тодорхой бүлэг хүмүүс, эрх баригчид, тэдний хүүхдүүдийг эвийлдэг юм бэ. Хар тамхи, хүчин, танхай, хүн амины хэрэг гээд эрх мэдэлтэн, албан тушаалтан, олигархуудад хууль зөөлөн тусч үйлчилдэгийг ард нийт бид сохор биш харж л байгаа. Тиймээс би тэгш шудрага ёсыг л хүсч байна. Тэдэн шиг хамаг хөрөнгөө оффшорт хийгээд, гадна амьдарна гэсэн бодолтой байдаг уу гэвэл үгүй шүү дээ. Өвөг дээдэс минь хүртэл сөөм газрынхаа төлөө яаж тэмцэж явлаа гэж бодохоор гомдол төрдөг.

  • Та хэдэн хүүхэдтэй, ямар боловсролтой хүн бэ?

  • Би магистр цолтой, төгөлдөр хуурч хүн. Гурван хүүхэдтэй.

  • Хаана төгөлдөр хуурын боловсрол эзэмшиж байв?

  • Би 1987 онд ОХУ-ын Свердловскийн Уралын консерваторын төгөлдөр хуурч багш мэргэжлээр төгссөн. СУИС-д магистраа хамгаалсан. Хөгжим бүжгийн коллежид 10 гаруй жил концертмейстерээр багшилсан юм. ӨМӨЗО-ны Хөх хотод 6 жил гаруй, ОХУ-ын Улаан-Үдэд 3 гаруй жил мэргэжилтэн багшаар уригдаж багшилж байсан даа. Одоо харин тэмцэгч болчихсон явна.

  • Шантрах үе гарч байв уу. Юу таныг зоригжуулдаг бэ?  

  • Би хоёр охин, нэг хүүтэй, гурван зээтэй. Том нь 34 настай, дундах нь 30 настай, бага нь 23-тай. Бээжин хотод магистраа хамгаалж байгаа. Олон жил багшилсан болохоор хүүхдүүдээ боловсролтой хүн болгож хүмүүжүүлсэн. Гурав дөрвөн дээд сургуульд багшилж олсон мөнгөө Хадгаламж зээлийн хоршоонд алдаж, үнэний төлөө зовж олсон хэдэн төгрөгөө луйварчдад алдахгүй гэж тэмцэж эхэлсэн. Нэгэнт ингээд үнэний төлөө олон жил явсан эмэгтэй хүн шудрага бус байдлыг дуугүй чимээгүй өнгөрөөж чаддаггүй юм байна лээ. 2006 онд бид үсээ тайрч өлсгөлөн зарлаж, хуучин МАХН-ын байранд 40 хоног өлсгөлөн зарлаж, хууль зүйн яамны урд хоёр сар суулт хийж байсан. Тийм том тэмцэлийг зохион байгуулж явсан хүн өнөөдөр ийм байдалд хүрчихээд байхад дуугүй байна гэж байдаггүй юм билээ.

  • Үсээ тайрч тэмцэл хийх үед хүмүүс танд юу гэж хэлж байв.

  • Тэр үед 18 хүн суулт хийж таван эмэгтэй нь үсээ тайрч байхад зарим хэсэг нь “...та нар зөв, махаа зулгааж олсон хэдэн төгрөгөө төр засгийн буруугаас хэдэн луйварчдад алдачихлаа...” гэж байв. Нөгөө хэсэг нь энэ хэдийн аль нэгнийх нь аминд хүрвэл төр засаг бид нарын мөнгийг өгөх юм байна гэж хүлээдэг байсан. Зарим хэсэг нь мөнгөнөөс болоод тэмцээд байхдаа ядаг байна. Эрүүл мэндээ бод гэж хэлж л байв. Тэр үед Хадгаламж зээлийн хоршооны хэрэг төр засгийн хуулийн буруугаас болж бий болсон нөхцөл байдал байсан.

  • Та тэмцэл хийх хөрөнгө мөнгөнийхөө асуудлыг яаж шийддэг бэ?

  • Хохирлын асуудлаар хоёр удаа мөнгө авсан. Одоогийнх шиг сошиал хөгжөөгүй байсан. Хэвлэлийн хурал, нэвтрүүлэгт бүх мөнгөө зориулсан. Эхний ээлжинд 20-иод сая төгрөг, тэр байтугай ломбарданд тавьсан ээмэг, бөгжөө хүртэл мартах үе байсан. Санхүүжилт гээд байх юм байхгүй. Хүн өөрийнхөө зүрхээр явбал санхүү хэрэггүй. Хэвлэлийн бага хурал хийлээ гэхэд хүний 10-20 мянган төгрөг л нэмэрлэдэг.

  • Таны хүүхдүүд таныг дэмждэг үү?

    Хүүхдүүд хэвлэлийн хурал энэ тэр дээр яг хөдлөхгүй, харин нэвтрүүлэг кино гэх мэт зүйл дээр дэмждэг байсан. Хүүхдүүд маань эхний үед “ээж одоо болио” гэдэг байсан ч одоо намайг ойлгож дэмждэг болсоон.

  • Заримдаа энэ бүгдээс шантрах үе байдаг уу?

    Шантрах үе байдаггүй. Заавал ард нь гарна гэж боддог. Шантрах үе гэвэл үсээ тайруулаад, хууль зүйн яам нь дээр хоёр сар суулт хийж байсан үе байсан.

  • Та ТҮЦ-ийн хохирогчид гээд эмэгтэйчүүд нүцэглэж байхыг хараад хөндлөнгөөс юу гэж дүгнэсэн бэ?

  • Хадгаламж зээлийн хоршооны хохирогч эмэгтэйчүүд цээжин биеэ нүцгэлээд, судсаа ханах тухай, эхийн цагаан сүү цацах зэрэг тэмцлийн арга хэлбэрүүд яригдаж байгаад үсээ тайрахаар болсон. Ямар ч эмэгтэй хүн үр хүүхдийнхээ төлөө яахаас ч буцахгүй. Араатан амьтан ч гэсэн ялгаагүй. Амь амьдрал, амьжиргаагаа алдах дээрээ тулаад, өдрийн зээл шүүхэд тулаад аргаа бараад үсээ зулгаана гэдэг нь болж нүцгэлсэн байх.

  • Одоо харин та ямар зорилготой амьдарч байна?

  • Монгол улс маань гуравхан сая хүнтэй. Нэг хүнд ногдох газар, байгалийн баялагаар дэлхийд дээгүүрт эрэмблэгдэнэ. Монгол хүүхдүүд оюун ухааны олимпиад, шатар цомын эзэн болж байна. Монгол хүний дасан зохицох чадвар, түүх баялаг гээд дуусашгүй бүхэн маань хэдэн хүн, хэдхэн намуудын дарлалт ороод ингэж амьдрах ёсгүй. Би л гэхэд ӨМӨЗО-д гадаадын мэргэжилтэн багшаар ажиллаж, CD гаргаж байсан. Монгол хүн гадаад оронд мэргэжилтнээр ажиллана гэдэг бол бага асуудал биш. Энэ бол зүгээр нэг Монгол хүний жишээ.

  • Таны энэ тэмцэл энэ цаг үед биелнэ гэж бодож байна уу?

  • Бид нарын гол зэвсэг бол үг. Төр засаг гэдэг хоосон зүйл биш. Дотор нь хүн л байдаг. Хүний чихэнд хүрэхэд тэр болгон сонсогдоно. Төр засаг бид нарын төлөө л үйлчлэх ёстой. Гол хөдөлгөх хүч нь бид нар. Төр засгийн мөнгө гэж байддаггүй бид нарын татварын мөнгө байдаг. Монголчууд ухаалаг ард түмэн ганцхан реформ хийвэл зөв голдролдоо орвол сайхан болно.

  • Таны цаашдын тэмцэлд амжилт хүсье!

    Ярилцсан: Б.Ариунтуул

     

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЖижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн асуудлаар Сангийн яамнаас шалгалт хийж байна
Дараагийн нийтлэл ТУГ.мн шууд нэвтрүүлж байсан. Нийтэлсэн: Nomin Nomin · 1 цаг · Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн Босоо Хөх Монголчуудыг цагдаа нар баривчиллаа

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

5 СЭТГЭГДЭЛ

  1. Жижиг Дунд уйлдвэрийг дэмжих сангийн менгийг хуу хамдаг шиг тухайн уед хзх-ний менген хуртмтлалыг улс терчид онилж зээл нэрээр,бас хучээр дампууруулж хэдэн арван тэрбумын херенгий нь хурааж дээрэмдсэн МАНгасуудын горыг одоо ард тумэн амсчил бна даг??

  2. энэний мөнгийг ямар булааж аваад хохироочихсон биш дээ,өөрсдийн шуналаасаа болж хохирчихоод шал тэнэг авгай,бас нэр төрд дуртай,ямар сайндаа их хуралд бас санаархаж явахав дээ

  3. Оюунцэцэг унэхээр олон жил шударга унэний телее тэмцэж бгаа эмэгтэй.Хохирсон ядарсан олон хунд хууль батлуулж буян хийсэн дээ..

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү