Нүүр хуудас Мэдээ Хийн түлшний үнэ 50 төгрөгөөр нэмэгджээ

Хийн түлшний үнэ 50 төгрөгөөр нэмэгджээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Манай улсын хэмжээнд хийн түлш борлуулах 88 станц ажилладаг. Улаанбаатарт 43, Орхон аймагт тав, Дархан-Уул аймагт найм, бусад аймгуудад мөн байршдаг. Хийн түлшний хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд 2010 онд 6700 тонн байсан бол 2017 онд 36 мянган тонн хүржээ. Хийн түлшний 94 хувийг ОХУ-аас, зургаан хувийг БНСУ-аас импортоор оруулж ирдэг байна. Нийт хийн түлшний 82 хувийг автомашин, 18 хувийг иргэд, цайны газар, ресторанууд хэрэглэдэг аж.

Одоогоор автомашины хийн түлш  дунджаар 50 төгрөгөөр нэмэгдэж 1300-гаар худалдаалагдаж байна. Үнэ нэмэгдсэн шалтгааныг валютын ханштай холбон тайлбарлаж байгаа юм. Шатахууны үнэтэй харьцуулахад хийн түлшний үнэ өсөх нь харьцангуй тогтвортой байгаа ажээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлНям гараг “Уушгиа хайрлах өдөр”
Дараагийн нийтлэл Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлнэ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү