Нүүр хуудас Мэдээ 13 настай охиныг хүчирхийлж амь насын хөнөөсөн Б.Жавхлан, Э.Амарболд нарт холбогдох хэргийг шүүнэ

13 настай охиныг хүчирхийлж амь насын хөнөөсөн Б.Жавхлан, Э.Амарболд нарт холбогдох хэргийг шүүнэ

Tugmn
Tugmn, TUG.MN

Одоогоос нэг жилийн ѳмнѳ буюу 2017оны наймдугаар сарын 22-23-ны шилжих шөнө 13-н настай охин М нь БЗД-ийн 21-р хороонд байрлах "Очир" төв зочид буудалд бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Уг хэргийг өнгөрсөн зургадугаар сард мөрдөн байцаалтанд буцаагаад байсан юм. Хэргийн мөндөн байцаалт дуусч, өнөөдөр 16:00 цагаас БЗД-ийн анхан шатны шүүхэд болно.

Уг хэргийн талаар 13 настай хохирогч М нь 2017.08.22-ны өдөр гэрээсээ гараад, ор сураггүй болж, маргааш нь БЗД-ийн 21-р хороонд байрлах "Очир" зочид буудалд хүчирхийлүүлж амиа алдсан байдалтай олджээ. Охиныг гэрээсээ гараад явж байхад хөрш айлын 19 настай Э.Амарболд гэгч тааралдаж гар утсыг нь шүүрч аван зугтаасаар Дарь-эх, Ганцхудагын ойролцоо байрлах "Очир" төвийн зочид буудалд архиар шахан биеэ хамгаалах чадваргүй охиныг ёс бусаар хүчирхийлж амь насын хохироосон юм. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр Б.Жавхлан, Э.Амарболд нар хохирогчийг архиаршахан бие хамгаалах чадваргүйг далимдуулан ёс бусаар хурьцал үйлдсэн, улмаар хохирогч архины цочмог хордлогын улмаас нас барьсан гэж гарсан байна.

Хэргийг БЗД-ийг анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат, прокурор Я.Багшбаяр нар шүүнэ.

Хаха 0 0 Таалагдсан 3 Гунигтай 3 Нүдний булай 1 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлБ.Батзориг гишүүн монголын ирээдүй болсон бяцхан үрсээс уучлалт гуй!
Дараагийн нийтлэл Тавантолгойн бүлэг ордоос их хэмжээний нүүрс хулгайд алдагдсан талаар Улсаа аврах ард түмний хөдөлгөөний төлөөлөл мэдээлэл хийж байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү