Нүүр хуудас Мэдээ ГХЯ-ны тѳрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн бусдад зодуулжээ

ГХЯ-ны тѳрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн бусдад зодуулжээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Олон улсын тавцанд Монгол Улсын нүүр царай болох ёстой дипломатч нар маань савал хийвэл хэрэг төвөгт ордог муу зуршилтай болжээ. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн болон тус яамны ТЗУГ-ын захирал Н.Анхбаяр нар архидан согтуурч хоорондоо нударга зөрүүлжээ. Тодруулбал Н.Анхбаяр нь Д.Даваасүрэнг зодон танхайрсан байна. Энэ намжилдаан ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилдөөнөөс болсон юм биш биз гэсэн хардалтыг төрүүлж байна. Уг хэргээс үзвэл Гадаад хэргийн яам дотроо хэр хагаралтай байгаа нь харагдаж байна. Мэргэжилийн өндөр түвшний ёс зүй гэдэг нь энэ бололтой. Гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа Монгол иргэдийнхээ эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах ёстой тэд өндөр цалин, тансаг амьдралын төлөө хууль бус наймаанд оролцох, мөнгөний төлөө улсынхаа нууцыг ч худалдах болсон. Тэд ийнхүү ажилдаа тааруу хандах болсноор гадаадад байгаа монголчуудын эрх зөрчигдөж, амь насаа алдсан харамсалтай хэргүүд ч олон гарах болсон. Хамгийн ойрын жишээ гэхэд Эрээн хотод хүүхдээ барьцаанд орхисон асуудал хөндөгдөөд байхад Гадаад Хэргийн Яам мэдээгүй гээд сууж байдаг. Ийм байтал гадаадад элчин сайдаар томилогдохын мөрөөдөл болсон хоёр удирдах албан тушаалтан хоорондоо нударга зөрүүлсэн нь тус яамны үйл ажиллагаа ямар хэмжээнд хүртлээ унасаныг харуулж байна. Тус хоёр эрхэм нударга зөрүүлсэн нь гадаадад суух элчин сайдынхаа албан тушаалыг булаацалдсан байж магадгүй талаар тус яамны нэрээ нууцалсан дипломатч бухимдангуй ярьсан удаатай. Дипломат албаны тухай хуулиндаа “Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд Монгол Улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг нэгдмэл залгамж чанарыг хадгалах замаар хэрэгжүүлж мэргэшсэн үйл ажиллагааг дипломат алба” гэнэ хэмээн заасан байдаг. Гэтэл энэ өндөр хариуцлагатай албаны нэр хүндэд мууг дагуулсан үйлдлийг зарим дипломатчид гаргаж байгаа нь харамсалтай бөгөөд өнөөдрийг хүртэл нуун дарагдуулж байсан нь бас нэгийг хэлээд байх шиг. Хэдий тэд ажлын байрандаа архидан согтуурч танхайраагүй ч Д.Даваасүрэн нь байнга архидан согтуурч ажил цалгардуулдаг аж. Гэтэл Д.Даваасүрэнг гадаадад суух элчин сайдаар томилох тухай ярьж байгаа нь Н.Анхбаярын дургүйг хүргэж улмаар хоорондоо нанжилдахад хүрсэн байж болох юм

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл2018 онд Увс аймагт төсөвлөгдсөн 40 тэрбумын төсвийн зарцуулалт болон төрийн албан хаагчдын "ургийн гажиг" сүлжээн асуудлаар
Дараагийн нийтлэл ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЗУРГИЙГ АШИГЛАН ИРГЭДИЙГ ЦАХИМААР ЗАЛИЛАН МЭХЭЛЖЭЭ