Нүүр хуудас Мэдээ Ерөнхийлөгч Х.Баттулга ерөнхий прокурор М.Энх-Амгаланг УИХ руу турхирав уу?

Ерөнхийлөгч Х.Баттулга ерөнхий прокурор М.Энх-Амгаланг УИХ руу турхирав уу?

Tugmn
Tugmn, TUG.MN

Сүүлийн үед ЖДҮДС-аас УИХ-ын нэр бүхий гишүүд ах дүү, гэр бүлийн хүн, хамаатан саданаараа дажуулан зээл авсан нь нийтэд ил болсон.  Тэгвэл тус хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийг АТГ, прокурорын газраас шалгаж байгаа юм.  Энэ хэргийг ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "УИХ өөрөө тарах бичиг"-ийг УИХ-ын дарга М.Энхболдод гардуулан өгсөн. Хэрэг явдал улам даамжирч "Жоомоо алах гэж байгаад байшингаа шатаав" гэгчийн үлгэрээр УИХ-ын гишүүдийн энэ увайгүй үйлдэл УИХ-ыг тараах хэмжээнд хүргэсэн аж. Цаашлаад ард иргэдийн санаа бодол УИХ-ыг тарааж Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зүйтэй гэсэн хандлагыг түгээж эхэлсэн.

Тэгвэл Ерөнхийлөгчийн засаглал үнэхээр зөв гарц  мөн үү? Эсрэгээрээ  Ерөнхийлөгчийн засаглал өөрөө маш аюултай байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл Латин Америкийн баян улс гэгдэх Венесуал шиг ирээдүй Монголыг хүлээж байгаа юм биш биз. Хүчирхэг эдийн засагтай энэ улс сүүлийн 10 жилийн хугацаанд эдийн засаг уналтанд орж, авлига хээл хахууль ихсэж ард иргэд нь өлсөхийн эрхэнд өмхийрсэн мах идэн өдөр хоногийг өнгөрөөж байна. Яагаад гэвэл муу Ерөнхийлөгч муу парламентаас илүү хор хөнөөлтэй байсан юм. Парламентийн гишүүнийг огцруулж дахин сонгож болдог. Харин хэмжээгүй эрхэт Ерөнхийлөгчтэй болвол яаж ч гуйгаад нэмэргүй бөгөөд тэр Ерөнхийлөгч нь амин хувиа бодсон нэгэн байвал улсыг дампууруулж, мөхөөж чадах аюултай.

Угтаа бол ардчилсан тогтолцооны сонгодог жишээ нь Парламент засаглал. Гэвч сүүлийн үед ЖДҮДС-ийн хэрэгт холбоотой ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг гишүүнийг Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-н гишүүнээс нь түтгэлзүүлэх санал оруулсан. Уг саналыг УИХ-аас дэмжээгүй тул ЖДҮДС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан Б.Батзориг гишүүн уучлал гуйгаад өнгөрсөн. Харин Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ руу дайрж давшилж байгаа нь нэг талаас энэ хэрэгтэй холбоотой юм шиг харагдаж байгаа ч нөгөө талаас хэн нэгний явуулгаар УИХ-ыг тараах асуудлыг хөндөж байгаа мэт хардлага төрүүлэх боллоо. Магад Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг прокурорын байгууллагаар дамжуулан турхирч, дарамталж байгаа гэх хардалт төрүүлж байна.

Хэрэв Ерөнхийлөгч УИХ-ыг тараахаар ийнхүү ил далд явуулга явуулсаар бүх эрх мэдлийг өөрийн гартаа оруулбал Венесуал улс шиг манай улс дампуурах нь цаг хугацааны асуудалд болох юм.

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЗУРГИЙГ АШИГЛАН ИРГЭДИЙГ ЦАХИМААР ЗАЛИЛАН МЭХЭЛЖЭЭ
Дараагийн нийтлэл МХЕГ-ААС 08, 09-НД ХАРИУЦЛАГАТАЙ ЖИЖҮҮР АЖИЛЛАНА