Нүүр хуудас Мэдээ МОАХ-ын 100 партизан өлсгөлөн зарлана

МОАХ-ын 100 партизан өлсгөлөн зарлана

Tugmn
Tugmn, TUG.MN

Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай болгохоор МОАХ-ны ордонд 100 гаруй хүнийг өлсгөлөн зарлуулахаар бэлтгэж эхэлжээ. Үйл ажиллагааны бэлтгэл ажлыг Ерөнхийлөгч Х.Баттулгын үнэнч хамтрагч “Цензүргүй яриа” нэвтрүүлгийн редактор Х.Мөнхбаясгалан биечлэн гүйцэтгэж байгаа аж.

Х.МӨНХБАЯСГАЛАНГИЙН “ЗОХИОЛ”

Х.Мөнхбаясгалангийн хувьд Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай болгохын төлөө сошиал төлөвлөгөө, олон нийтэд чиглэсэн бүхий л ажиллагааг нь удирдаж байгаа юм. Х.Баттулга багш нарын ажил хаялтыг дэмжиж байгаа мэтээр нийтийн дэмжлэгийг авахын тулд цалин нэмэгдүүлэх эсэргүүцлийг эхлүүлсэн. Түүнчлэн “Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн” дарга Ц.Мөнхтуяаг “Цензүргүй яриа” нэвтрүүлэгтээ оролцуулжээ. Ингээд ч зогсохгүй саяхан төрийн ордонд багш нарын төлөөлөлийг хүлээн авч уулзах үеэрээ “Багш нарт уоьдчилгаагүй, бага хүүтэй орон сууцны зээл олгох саналыг Их хуралд хэлэлцүүлэхээр оруулсан боловч Их хурал татгалзлаа. Одоо БХБ-ын сайд Х.Баделханд санал хүргүүлээд байна. Багш нарынхаа амьдарлыг бодохоор надад хэцүү байна. Багш нараа урьдчилгаагүй, бага хүүтэй орон сууцны зээлд хамруулах бүхий л боломжийг эрэлхийлж байна” хэмээн тал зассан байна. Энэ мэт 70 гаруй төрийн бус байгууллагад өөрийн биеэр шагнал гардуулах, биечлэн уулзаж гар барих, үйл ажиллагаа, зорилгыг нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн үйлдлүүдийг Ерөнхийлөгч болсноосоо хойш хийсээр байшаа юм.

ЖЕНКОГИЙН ХААН БОЛОХ ТӨЛӨВЛӨГӨӨ

УИХ-ыг тараах ажлыг амжилттай хийж гүйцэтгэсний дараагаар УИХ-ын тухай хуулийн 31.5-д заагдсаны дагуу дараагийн парламентын тов зарлагдана. Харин Женко хуулийн дагуу хийгдэх уг процесс ажиллагааг түр түдгэлзүүлж хүчингүй болгож онц байдал зарласнаар хуулийн дагуу засаглалын бүхий л эрх мэдлийг авах Ерөнхийлөгчийн эрхийн хүрээний ажлаа хийхээр санаархаж байна. Учир нь УИХ тарвал гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Засгийн Газар нурсан тохиолдолд Ерөнхийлөгч дангаараа шийдвэр гаргах давуу эрх буюу Үндсэн хуульд заагдсан эрхээ хэрэгжүүлэх юм. Уг зураглалыг хэрэгжүүлэх ажилд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэмжлэг их бөгөөд МАН-ыг цэвэрлэх, шударга ёс нэрийн дор хагаралдуулах ажиллагаа нь уг чанартаа энгийн нэгэн ашиг сонирхол төдий гэдгийг цаг хугацааны явцад олон нийт дүгнэх биз ээ. М.Энхболдыг ганцаардуулж улс төрөөс зайлуулна Хотын захирагч Су.Батболдыг “гомо” гэж нотлох бичлэг гэх зүйлээр амыг нь барьж адбан тушаалаас нь буулгах шантаажны арга тохиролцоонд хүрсэн гэх. МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг бүлгийн даргын суудлаас огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулсны эцэст огцорлоо. Энэ мэтээр УИХ-ын дарга М.Энхболдыг ганцаардуулж улс төрөөс шахан гаргах ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.

 Б.Ариунтуул

Хаха 4 4 Таалагдсан 2 Гунигтай 7 Нүдний булай 2 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлАТГ-аас УИХ-ын нэр бүхий гишүүдийн гэр бүлийнхнийг баривчлах гэж байна
Дараагийн нийтлэл “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэлээ