Нүүр хуудас Мэдээ УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гүтгэж, дарамталсан А-г шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гүтгэж, дарамталсан А-г шалгаж эхэлжээ

Tugmn
Tugmn, TUG.MN

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг хүчиндэхийг завдсан гэж худал мэдүүлэг өгсөн, мөнгө эд зүйл нэхэж дарамталсан байж болзошгүй гэх үйлдэлд иргэн А-г шалгаж эхэлжээ

Эх сурвалжаас тодруулахад 2018.11.28-ны өдөр ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэст Х-2-3819 дугаартай хэргийг иргэн А-ийн гомдлоор нээж шалгаж байсан боловч явцын дунд нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын гаргасан өргөдлийг үндэслэн Ш.Эрбол гэх байцаагч хоёр өргөдлийг нэгтгэн  шалгаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл иргэн А-нь Д.Гантулгаас мөнгө нэхэмжлэн, түүнийгээ бүтэх боломжгүй болж байгааг мэдмэгц өргөдөл гарган хүчиндэхийг завдсан хэмээн худал мэдүүлж эхэлсэн хэрэгт эрүүгийн хуулийн 17.6, 21.2.1 дэх зүйл ангиар хэрэг үүсгэхээр шалгаж байна. Иргэн А нь Д.Гантулгыг урьд өмнө нь сайн таньдаг байсан ба Д.Гантулга нь их хурлын гишүүн болж томорсныхоо дараа өөрийг нь тоохоо больсон, гэр бүлдээ үнэнч байдагт атаархдаг тул алдааг нь дөрөөлөхийг оролдсон байж болзошгүй нөхцөл үүссэн юм байна. Энэ талаар илүү дэлгэрэнгүйг эргэн мэдээллэх болно

Хаха 2 2 Таалагдсан 1 Гунигтай 2 Нүдний булай 1 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЯпон, Солонгост ажилд явуулна гэх нэрээр залилан хийж байна
Дараагийн нийтлэл Хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байжээ