Нүүр хуудас Мэдээ ЖДҮХС-аас зээл авсан Орлогч Прокурор Б.Амгаланбаатарт хандаж, ил захидал бичжээ

ЖДҮХС-аас зээл авсан Орлогч Прокурор Б.Амгаланбаатарт хандаж, ил захидал бичжээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Орлогч Прокурор Б.Амгаланбаатарт хандаж, ил захидал бичлээ ЖДҮХС-аас хоёр жил дараалан нийт 1.300.000.000 төгрөгийн зээл авсан улсын орлогч прокурор Б.Амгаланбаатарт "Бид Уучлахгүй" цахим жагсаалынхны зүгээс ил захидал бичжээ.

Ил захидал

Б.Амгаланбаатар танаа

Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар та “амгалан” сайхан өвөлжиж байна уу? ажил төрөл нь сайн биздээ? ЖДҮХСангаас 1,3 тэрбумын зээл авсан таны 100%-ийн эзэмшлийн Цаст согоот ХХКомпанийн ашиг орлого нь арвин их үү?

Ард түмэн бид чинь “амгалан” сууж чадалгүй алдагдсан боломж, шударга ёсны эрэлд аюул занал, авлигач түшмэд, албан тушаалтны эрх мэдлийн өөдөөс ажил амьдралаа эрсдэлд оруулан арсалдан тэмцээд явж л байна. Өнөөдөр энэхүү бичвэрийг танд хаяглан суугаа нь магадгүй шүүх прокурор, хуулийн байгууллагын өмнө  өөрсдийгөө том эрсдэлд оруулах алхам байж ч болзошгүй.

 Бид айж байна. Гэхдээ та нараас биш ирээдүй минь сүйрч байгаад айж байна.  Бид ичиж байна. Ийм шүүх прокурортой байхаас ичиж байна.

Шударга үнэн хаанаас эхэлдэг юм бэ? Шуудхан хэлэхэд прокурор таниас биш гэж үү? Худал үнэнийг хэн дэнсэлдэг юм бэ? Хуулийн байгууллагын эрх мэдэлтэн та биш гэж үү? ?

Ард түмэн туйлдаж байна, цөхөрч байна. Албан тушаалтнууд туйлж байна, хүүлж байна. Нүдээ нээгээч. Нус нулимс зовлон шаналалд хутгалдсан ард түмэнд “шударга ёс” гэж байдгийг харуулж албан тушаалаасаа татгалзаж ардын хүүхдүүдтэй адилхан шалгуулаач!

Залгамж халаа, залуу хойч үеийн хуульчиддаа ёс зүй гэж байдгийг үлгэрлэн харуулж ЖДҮХСангийн асуудалд холбогдсондоо уучлалт гуйгаач!

Ирээдүйд итгэх итгэлээ алдсан иргэд бидэнд “үнэн” гэж байдгийг харуулж өөрийн эзэмшлийн компанид зээлсэн 1,3 тэрбумаа эргүүлж төрд нь тушаагаач!

Бид танд итгэж байна. Шударга ёсны манлайллыг харуулна гэдэгт. Бид таниас хүлээж байна. Шударга үнэний эхний алхмыг хийнэ гэдэгт.

ХҮНДЭТГЭСЭН,

Бид Уучлахгүй цахим хөдөлгөөний залуус

Хаха 0 6 Таалагдсан 0 Гунигтай 2 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлМОНГОЛ УЛС ДАХЬ АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ БА АВЛИГЫН ЭСРЭГ АВАХ АРГА ХЭМЖЭЭ
Дараагийн нийтлэл Монгол цэргийн гайхамшиг...