Нүүр хуудас Мэдээ ХҮҮХДИЙН БЭЛГИЙГ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ?

ХҮҮХДИЙН БЭЛГИЙГ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ?

Tugmn
Tugmn, TUG.MN

Хүнсний аюулгүй байдлыг хангахад хэрэглэгчийн мэдлэг, сонголт хамгийн чухал. Ялангуяа хүүхэд багачуудын хоол, хүнсний сонголт эцэг эхчүүдээс шууд хамааралтай байдаг. Удахгүй болох шинэ жилийн баяртай холбогдуулж эрүүл хүнсээр хүүхдийн бэлэг бэлтгэх, баяр ёслолын үеэр хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ гэдэг мэдээллийг хүргэж байна. 
-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой эсэх, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн эсэх, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч хүүхдийнхээ эрүүл мэндэд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал юм. Түүнчлэн хүүхдийн насны онцлогт тохирсон бэлэг сонгохоос гадна нөөшилсөн болон лаазалсан бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарахыг зөвлөж байна. 
-Төрөл бүрийн ундаа, жүүс, компот зэргийн шүүс нь булингартай эсэх, тунадас үүссэн, доторх жимс нь ялзарч муудсан эсэхийг сайтар шалгах,
-Үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа, хадгалах нөхцөл, хэрэглэх заавар, тэжээллэг чанар, орц найрлага зэргийг сайн шалгаж авах,
-Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчин, гудамж талбайд ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлгийг худалдан авахгүй байхыг зөвлөж байна. Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзож байвал, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал хэрэглэхээс татгалзаарай. 
Таны хайртай, ойр дотны хүмүүс эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх нь гагцхүү ТАНЫ СОНГОЛТ-оос шалтгаална.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл12-р сарын 7-ноос бензин шатахууны үнэ 100 төгрөгөөр буурна
Дараагийн нийтлэл Ойрын хоногуудад нийт нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг анхааруулж байна