Ах дүү хоёроос айсандаа тэднийг шатаасан тул шүүгдэгчийг цагаатах нь зөв гэв

hi

Хэнтий аймагт үл таних этгээд ах дүү хоёр руу бензин асган, амьдаар нь галдан шатааж дүү Б.Цогтсайханы /60%-ийн түлэгдэлтэй/ аминд хүрч, ах Б.Нэрэнд /25%-ийн түлэгдэлтэй/ эрүүл мэндийн хүнд хохирол учруулж тахир дутуу болгосон ноцтой хэрэг өнгөрсөн долдугаар сарын 13-ны өдөр гарсан. Тус хэргийг шүүх хурал өчигдөр буюу 2018.12.07-ны өдөр Хэнтий аймагт 14 цагт эхэлсэн.

Ах, дүү хоёрыг галдан шатаасан шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд прокуророос яллахдаа талийгаач Б.Цогтсайханыг хөнөөсөн үйлдлийг нь Эрүүгийн хуулийн 10.1.2.1-т заасанчлан “онц хэрцгийгээр хүн санаатай алах” гэсэн заалтаар, харин хохирогч Б.Нэрэнд хүнд зэргийн хохирол учруулсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн 11.1.2.3-т заасны дагуу “…бие махбодь сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж хүнд зэргийн гэмтэл санаатай учруулах…” гэснээр ял оногдуулах нь зүйтэй гэж прокурорын байгууллагаас үзжээ.

Гэвч хохирогч Б.Нэрэн болон түүний дүү талийгаач Б.Цогтсайхан нарын өмгөөлөгч Г.Батбаяр нь тус яллах зүйлчлэлийг илүү хүндрүүлэн яллах нь хуулийн хэрэглээг оновчтой зөв хэрэглэхэд хүргэнэ гэсэн дүгнэлтийг шүүх хурлын үеэр гаргасан байна. Тодруулбал, бусдыг галдан шатаах нэг цаг хугацаанд нэг үйлдлээр хийсэн учир Б.Нэрэнд хохирол учруулж буй Г.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1.2.6 дах хэсэгт байх “хоёр буюу түүнээс олон хүнийг нийтэд аюултай аргаар алах” гэсэн зүйлчлэлээр яллаж “төгссөн завдалт” гэсэн олонлогт тооцон гэмт хэрэгтэнд ялыг хүндрүүлэн оноох нь зүйтэй гэсэн байна. Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь анхнаасаа хохирогч Б.Нэрэн, Б.Цогтсайхан нарын амь насыг хөнөөх зорилгоор бензин цацаж, гал өгсөн боловч гэмт хэрэг дууссны дараа Б.Нэрэнд эмнэлэгийн тусламж үйлчилгээ сайн үзүүлсэний үр дүнд амьд үлдсэн. Хэрэв эмчилгээ сайн хийлгээгүй бол тэрээр дүү Б.Цогтсайханы адил амь насаа алдах байсан. Тиймээс өмгөөлөгч Г.Батбаярын дүгнэлтийг үндэслэлтэй хэмээн тооцож шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг хоёр хүнийг хөнөөсөн хэргээр зүйлчлэлийг зөвтгөн яллах нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ.
Харин хоёр хүнийг галдан шатаасан шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн өмгөөлөгчид цагаатгах хүсэлт гаргасан байгаа юм. Учир нь “…шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг талийгаач Б.Цогтсайхан болон түүний ах хохирогч Б.Нэрэн нар “зодно” гэж хэлээд байх шиг байсан учир тэднээс айснаасаа болоод бензин асгаж байгаад шүдэнз зурж шатаасан нь зөв юмаа. Аргагүй хамгаалалт тул цагаатагах нь зөв…” гэж Г.Бат-Эрдэнийн өмгөөлөгч н.Ариунболд өмгөөлөлийн үйл ажиллагааг явуулжээ. Гэвч шүүх бүрэлдэхүүн цагаатгах нь үндэслэлгүй байна харин ч хүндрүүлж зүйлчлэх ёстой тул зүйлчлэлийг хүндрүүлэхээр прокурорт хэргийг буцаасан байна.


Хэргийг шүүх явцад гэмт этгээд Г.Бат-Эрдэнэ нь бага наснаас өнчин, айлд өргөгдөн, мал маллан зовж зүдрэн зарцлагдаж байсан, сургууль соёл, цэрэгт явж үзээгүй, гуч гартлаа гэр бүлгүй байгаа зэрэг нь харгис хэрцгий зан авиртай болоход нөлөөлсөн тул энэхүү хэргийг үйлдсэн хэмээн маргалдажээ. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч нь өнчин өссөн болохоор хүн алж болно хэмээн шүүгдэгчийг хамгаалж байжээ. Шүүх хуралдаан нээлттэй хуралдаан тул ах дүү хоёрыг нүцгэнээр нь галдан шатааж байгаа аймшигт бичлэгийг олон нийтэд дэлгэн харуулсан тул ар гэрийнхнийг нь ухаан алдахад хүргэсэн байна. Хурлыг сонирхон үзэж байсан иргэд шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг “багалзуурдаж алахад ч бэлэн” байсан юм.

Хаха 0 1 Таалагдсан 2 Гунигтай 5 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1