Нүүр хуудас Мэдээ ЗҮҮН БҮСЭД МОНГОЛ УЛСДАА ЖИШИГ БОЛОХУЙЦ "АВТО БУУДАЛ" АШИГЛАЛТАД ОРЛОО

ЗҮҮН БҮСЭД МОНГОЛ УЛСДАА ЖИШИГ БОЛОХУЙЦ "АВТО БУУДАЛ" АШИГЛАЛТАД ОРЛОО

Tugmn
Tugmn, TUG.MN

Хэнтий аймагт MNS 6300:2011 стандартын дагуу гуравдугаар зэрэглэлийн үйл ажиллагаа явуулах “Авто буудал” ашиглалтад орлоо.

Нийтдээ 2.6 тэрбум төгрөгийн өртөгтэй, 2 давхар 1,200 м.кв талбайтай томоохон байгууламжюм. Зүүн бүсийн гэх тодотголтой энэхүү Авто тээврийн төвийг орон нутгийн “Баялаг Онон” ХХК барьжээ.

Нэг давхартаа нийтийн хоолны заал, “Хэнтийд үйлдвэрлэв” брэнд бүтээгдэхүүн сурталчилгааны хэсэг, II давхартаа захиргаа, аж ахуй бүхий цогц байгууламж болсноороо Монгол Улсдаа жишиг болохуйц бүтээн байгуулалт хэмээн албаныхан онцоллоо. Тус автотээврийн төвөөр энгийн өдрүүдэд 400-аад зорчигч үйлчлүүлдэг бөгөөд баяр ёслолын буюу ачаалал ихтэй өдрүүдэд зорчигдын тоо хоёр дахин нэмэгддэг аж. 

Авто буудлын барилгын ажлыг 2017 оны дөрөвдүгээр сарын 27-ний өдрөөс эхлэн барьж эхлүүлжээ. Тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, техникийн хяналтын үзлэг, хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн үйл ажиллагааг тав тухтай орчинд цогцоор нь ийнхүү хүргэж эхэллээ. 

Энэхүү төв баригдсанаар хүн амын авто тээврийн эрэлт, хэрэгцээг хангаж, хот болон орон нутаг хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах, бүртгэлжүүлэх, такси үйлчилгээг албажуулах зэрэг олон ажлуудыг зохион байгуулах ач холбогдолтой юм.

Автотээврийн үндэсний төвөөс 2018 онд 21 аймгийн орон нутгийн автотээврийн төвүүдийг барьж байгуулах, үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэд зорчигчдын ая тухыг хангахуйц бүтээн байгуулалтууд төлөвлөсний нэг нь ийнхүү зүүн бүсэд сүндэрлэлээ. Цаашид Автотээврийн үндэсний төвөөс 2019 онд орон нутгийн автотээврийн төвүүдээ стандартын дагуу барьж байгуулж, ард иргэддээ тав тухтай үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. 

“Авто буудал”-ын нээлтэд Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд, Хэнтий Аймгийн Засаг дарга, удирдлагууд болон тус төвөөр үйлчлүүлэгч иргэд, зорчигчид оролцсон юм. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлӨмгөөлөгч Г.Батбаяр: Л.Болд гишүүн бүлгээс гарах боломжгүй
Дараагийн нийтлэл КFC хоолны газар буу гаргаж танхайрчээ