Нүүр хуудас Мэдээ Нөхрийг маань цээж нүцгэн байхад шатахуун цацаад шууд шүдэнз зурсан !!!

Нөхрийг маань цээж нүцгэн байхад шатахуун цацаад шууд шүдэнз зурсан !!!

Tugmn
Tugmn, TUG.MN

Ах дүү хоёрыг амьдаар нь шатаасан Г.Бат-Эрдэнэ гэгч шүүхэд "цагаатгаж өгнө үү" гэх санал гаргажээ. Хохирогчийн ах Б.Нэрэнгийн бие 38 хувийн түлэгдэлттэй хөдөлмөрийн чадвараа алдсан бол, нагац дүү Б.Цогтсайхан нь Хэнтий аймгаас Улаанбаатарт ГССҮТ-д ирээд шархаа даалгүй хагалгаанд ороод нас баржээ. Б.Цогтсайхан 2 бага насны хүүхэдтэй. Бага охин нь түлэгдэлтийн улмаас жил бүр хагалгаанд ордог байнгын асаргаатай тул ээж Д.Энхчимэг нь ажил эрхлэх боломжгүй тухайгаа www.ТУГ.мн сайтад ярьлаа. Энэ гэр бүлд гай тохиов уу гэлтэй хүүхдүүдийн аав гэнэт бусдын гарт зуурдаар амиа алдсан нь охины эмчилгээг зогсооход хүргэсэн байна. 2018.07.13-ны өдөр наадмаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын "МТ" ШТС-ын ажилтан журмын бус үйлдэл гаргаж ахуйн саванд согтуу этгээдэд шатахуун савлаж өгөөгүй бол энэ айл элэг бүтэн байх байжээ. Тал шил архи барьж дэлгүүрийн гадна агсамнаж байсан Г.Бат-Эрдэнэ гуравхан минутын дотор ах дүү хоёрын дээр шатахуун асгаж шууд шүдэнз зурсан аж. Гэвч тэрээр 2018.12.07-ны өдөр Хэнтий аймагт болсон шүүх хурлын үеэр " намайг цагаатгаж өгнө үү?" хэмээн шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байжээ.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 3 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлБСШУС-ын сайд Ц.Цогцолмааг огцруулахыг байнгын хороо дэмжлээ
Дараагийн нийтлэл Өвлийн улиралд хамт олноороо агаарт гарахад тохиромжтой 16 амралтын газар