Нүүр хуудас Мэдээ УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Капитал” банкаараа дамжуулан мөнгө угаасан байж болзошгү

УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Капитал” банкаараа дамжуулан мөнгө угаасан байж болзошгү

Tugmn
Tugmn, TUG.MN

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Капитал” банкны төв байрыг АТГ-аас битүүмжиллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн гэгдэх “Бишрэлт” группийн харьяа “Капитал” банкны төв байранд АТГ-ын Мөрдөн шалгах албаны бүрэлдэхүүн шалгалт оруулж битүүмжилсэн байна. Түүнчлэн уг шалгалтын бүрэлдэхүүнд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн багтаж байгаа гэх мэдээлэл байна.

Дөнгөж сая авсан мэдээллээр, прокурорын зөвшөөрлөөр ийнхүү санхүүгийн шалгалт оруулж байгаа гэх ба өнөө шөнө холбогдох албан тушаалтнуудыг түр саатуулж болзошгүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХС-аас зээл авч “Капитал” банкаар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгалт оруулаад байгаа аж.

эх сурвалж: Zindaa.mn

 

Хаха 3 18 Таалагдсан 2 Гунигтай 5 Нүдний булай 1 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН ДЭД БҮТЦИЙН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Дараагийн нийтлэл Төрийн албаны шалгалт 12-р сарын 17-нд эхэлнэ