Нүүр хуудас Мэдээ “Зайсан хилл” дэх хоёр намын шинэ жил

“Зайсан хилл” дэх хоёр намын шинэ жил

Tugmn
Tugmn, TUG.MN

Хан-уул дүүрэгт байрлах Зайсан толгойн энгэрт хүүхэд залуучуудийн соёл амралтын төв баригдах тухай НИТХ-ын шийдвэр гарч амралт ногоон талбай багатай нийслэлчүүд талархаж байсан цаг саяхан. Гэтэл нийтийн ашигт нийцүүлэн барилга байгууламж барина хэмээн НИТХ-ын дарга С.Амарсайхан амласан ч уг газрыг өөрийн болгож хувийн компанидаа шилжүүлснээр Зайсан скүэр, Зайсан хилл гэх хөрөнгө оруулалтгүй царцсан байсан барилгуудаа богино хугацаанд барьж дуусгасан. Насаараа арилжаа наймаа хийж явсан Увс аймгийн харъяат С.Амарсайхан гэгч 2017 оны сүүлчээр гэнэт л НИТХ-ын дарга болж эрх мэдлээ ашиглан хувийн компанидаа ашигтай байдлыг бий болгосоор. Байнга газрын маргаанд хутгалдаж түүнийгээ өөрийн харъяаны телевизүүдээр цагааруулж явдаг С.Амарсайханы ах дүүсийн өмчлөлд байх “Зайсан хилл” цогцолборт 2018.12.28-нд МАН-ын Нийслэлийн намын хорооны тансаг шинэ жилд дан ганц У.Хүрэлсүхийн талын хүмүүс очицгоосон байна. Нийслэлийн засаг дарга болохыг мөрөөдөгч МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн С.Амарсайханы ивээл дор идэж ууцгааж нийслэлийн засаг даргаар түүнийг болгохын төлөө хундага тулгацгаасан аж. Асар их мөнгөөр шинэ жилээ тэмдэглэсэн МАН-ын найрын сүрт нүргээн намжаагүй байхад АН-ын шинэ жил маргааш орой нь залгуулан С.Амарсайханы төрсөн ах Онцгой байдлын сайд асан, АН-ын хүндэт гишүүн С.Отгонбаярын дэргэд мөн л “Зайсан хилл” цогцолборт эхэлжээ. Уг арга хэмжээнд ирэгсэд бүгд л С.Отгонбаярын дүүгийн ухаантай авхаалжтайг магтацгаан С.Амарсайханыг хотын дарга болоход тохирох хүн, түүний гэргийн МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Г.Ичинхорлоо нийслэлийн хэвлэлийн багийг төвөггүй удирдаж чадаж байгаа талаар магтсаар мөн л хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо согтоцгоон гэртээ хүргүүлцгээсэн байна. Ингэж Увс аймгийн Бөхмөрөн сумын харъяат Сайнбуянгийн хүүхдүүд Монгол улсын хоёр том намын удирдлагад ажиллацгааж гэр бүлийн эрх ашиг аль ч намын үед гандан буурахгүй мандахын үнэнийг харуулсан шинэ үеийн төрөл садан ах дүүсийн МАНАН бүлэглэлийн шинэ жил болж өнгөрлөө.

Хаха 3 4 Таалагдсан 2 Гунигтай 20 Нүдний булай 4 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлСалхитын ордын тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа
Дараагийн нийтлэл “Содон Фүүдс” ХХК түрээсийн төлбөрөө төлөхгүй бусдыг хохироожээ