Нүүр хуудас Мэдээ Иргэд эрх мэдлийн тэнцвэрийг хадгалах зорилгоор Ерөнхийлөгч Х.Баттулгыг ҮХ-ийн цэцэд ханджээ

Иргэд эрх мэдлийн тэнцвэрийг хадгалах зорилгоор Ерөнхийлөгч Х.Баттулгыг ҮХ-ийн цэцэд ханджээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Өдгөө Монгол Улсад болж байгаа эх захгүй маргаан будлиан, жагсаал цуглааны  эх үндэс 2018.10.27-ны өдрийн ерөнхийлөгч Х.Баттулгын үйлдлээс үүсэлтэй. Тэрээр Үндсэн хуулийн 22.2 дахь хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж ... үзвэл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно.” гэж заасныг үндэслэн УИХ-д их өөрөө тарахыг шахсан шийдвэрээ хүргүүлснээр МАН-ын дотор “ ...хэн илүү шударга баатар вэ...” гэдэг уралдаан зарлагдсан. Үүний уршгаар УИХ хуралдаж чадахгүйд хүрснийг ард түмэн ажиглаж л сууна. Үндсэн хуулийн 30.1-т зааснаар “.. Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.” гэгдэх боловч энэ удаа намын дотор хагарал бутрал таригчийн үүрэг гүйцэтгэж буй нь он солигдох мөчид ард түмэндээ хандаж хэлсэн “....хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно...” гэсэнтэй нь хэрхэн нийцэх вэ? Хэрэв УИХ хуралдаж чадахгүй энэ байдлаараа үргэлжилбэл тарахаас өөр аргагүй байдалд хүрнэ. Үүний үр дүнд Засгийн газар огцорно. Ингэвэл МУ-д хууль тогтоох, санаачлах, батлах эрх мэдэлтэй гурван этгээдийн хоёр нь үгүй болж төрийн эрх мэдлийг баригч хүчний тэнцвэрт байдал алдагдаж Ерөнхийлөгчид төвлөрөх нөхцөл бүрдэнэ. Гэвч ирээдүйд бий болж магадгүй энэхүү нөхцөл байдлаас сэргийлсэн хэсэг иргэд 2018.11.10-ны өдөр ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулж, эрх мэдлийн хүчний тэнцвэрийг хангах зорилгоор Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаад байсан нь хянагдаж байна.

Хэрэв Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр “...МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгын “...их хурлыг тараах тухай 2018.10.27-ны өдрийн санал, шийдвэр нь үндсэн хууль зөрчсөн байна...” гэсэн шийдвэр гарвал Үндсэн хуулийн 35.2. “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүдийн дийлэнх олонхийн саналаар огцруулна.” гэснээр түүнийг нэн даруй огцруулах үйл явдал өрнөх нь гарцаагүй.

Гэхдээ Цэц шийдвэрээ гаргахдаа Х.Баттулгын санал гаргаж байсан цаг хугацаа буюу 2018.10.27-ноос өмнө УИХ өөрөө тарах бодит нөхцөл байдал үнэхээр бүрдсэн байсан эсэхийг дүгнэх болохоос их хуралд санал хүргүүлснээс хойшхи үйл явдлыг үнэлж хэлэлцэх боломжгүй юм.

2018.05.24-нд Х.Баттулга нь олны хэл амыг татлан байж Үндсэн хуулийн цэцэд гишүүнээр томилсон Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нар нь албан тушаалаа ашиглан түүнийг огцруулахгүйн төлөө иргэдийн гаргасан өргөдлийг хэрэгсэхгүй болгож эзэндээ тал засах эсэхийг монголчууд дүгнээд мэдчих ард түмэн.

Мөн УИХ-ын 25 гишүүд удахгүй хуралдаж Х.Баттулгыг огцруулах болоод байна. Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7.2. ”Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ.” гэснээр их хурал хуралдвал эв нэгдлийг илэрхийлэх үүргээ биелүүлж чадаагүй Х.Баттулга огцрох нь тодорхой болоод байна.

Хэрэв Үндсэн хуулийн цэц дүгнэлтээ болон УИХ шийдвэрээ гаргавал Монгол улсын Ерөнхийлөгч огцрох нь хуулинд тусгагдсан гарцаагүй байдал үүснэ. Ингэвэл Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн гурван субъект гурвуул үгүй болж дураар дургих дуртай ард түмний маань магнай тэнийх болох нь ээ.

Хаха 5 7 Таалагдсан 2 Гунигтай 6 Нүдний булай 1 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл"ЭРДЭНИЙН ХӨГЖИЛ" УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ХУГАЦААГААР ЗОГСООЛОО
Дараагийн нийтлэл Газар газрын сэтгэхүй...

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

4 СЭТГЭГДЭЛ

  1. МАНАН БҮЛЭГЛЭЛИЙГ НУРААЖ МОНГОЛД шударга төрт ёс тогтоох гэж ЭХ ОРОНЧ ЗАЛУУС маань зүтгэж байна, ОФФШОРЧИД төрөөс зайлаагүй цагт ЕРӨНХИЙЛӨГЧ бодсон санаснаараа ажиллаж чадахгүй байна САЙХАН ЦАГ ИРНЭ, БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛООГҮЙСЭН БОЛ луйварчид хулгайчууд улам бүр гаарч МОНГОЛ ОРОН СӨНӨХ БАЙСАН, МОНГОЛЧУУД ҮНЭХЭЭР АЗТАЙ,

  2. Юун ерөнхийлөгчийг огцруулах! Ажиллаж чадахгүй байгаа парламентийг огцруулах санал дахиад тавих хэрэгтэй. Эв нэгдлийг илэрхийлэгч гээд болж бүтэхгүй зүйлтэй эвлэрээд сууж болохгүйш дээ.

  3. Энэ улс төр юу болоод байнаа. УИХ-ын даргыг огцруулах гэж үзээд бүтсэнгүй, Засгийн газрыг огцруулах гээд бүтсэнгүй, одоо ерөнхийлөгчөө хусаж хаях ажил руу орцгоож байгаа юм уу даа. Төрийн гурван өндөрлөг гурвуулаа л зайлмаар юм даа. Улс орон, ард иргэдээр минь тоглож дууслаа.

  4. ОНКОЛД ХУЖААГИЙН ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ ЮУ ГЭВЭЭ? ЕРӨНХИЙЛӨГЧИД ИЙМ САНАЛ ГАРГАХ ЭРХ НЬ БАЙГАА. ТЭР ЭРХЭЭ Л ЭДЭЛЖ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү