Нүүр хуудас Мэдээ Дурсгалын бичиглэлтэй мөнгөн аягануудын эздийг хайж байна

Дурсгалын бичиглэлтэй мөнгөн аягануудын эздийг хайж байна

Tugmn
Tugmn, TUG.MN

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид "урт цагааны гудамжинд дархан болон алт мөнгө авдаг ченж нар их хэмжээний мөнгөн аяга, мөнгөн аяганы хуулсан металыг тодорхойгүй хүмүүсээс тогтмол худалдаж аваад байна" гэсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад гарал үүсэл тодорхойгүй мөнгөн аяга эд зүйлсийг явуулийн хүмүүсээс худалдан авдаг болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Дээрх Урт цагаан орчимд эд зүйл авдаг иргэд нь ямар нэгэн зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж хувь хүнээс зарж буй эд зүйлийн гарал үүслийг тодруулахгүйгээр шууд худалдан авдаг тухайлбал хураан авсан эд зүйлээс Хилийн 0225 ангийн цэргийн ангийн хамт олноос дурсгав, 113 дугаар цэцэрлэгийн 30 жилийн ойгоор дурсгав, хоёр дүүдээ аз жаргал эрүүл энхийг хүсье Д.Мягмарсүрэнгийн гэр бүлээс гэсэн дурсгалын бичиглэлтэй 30 орчим мөнгөн аягыг хураанд авч хохирогчдийг эрэн сурвалжилж байна.

Энэ талаарх мэдээллийг НЦГ-ын Мөрдөн шалгах газрын жижүүрийн утаснаас авна: Утас: 88222255

Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЭрс шинэчлэл тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагууд: Намууд бусармаг үйл ажиллагаа явуулж байна !! Шууд !!
Дараагийн нийтлэл Дээрэмдэх зорилгоор хоолойг боомилж амь насыг нь хохироожээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү