Нүүр хуудас Мэдээ Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарыг нэг сарын хугацаатай цагдан хорихоор болжээ

Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарыг нэг сарын хугацаатай цагдан хорихоор болжээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр буюу өнөөдөр Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа, нарт Нийслэлийн прокурорийн газраас  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг шүүн, хэлэлцээд дээрх нэр бүхий 3 хүнийг яллагдагчаар тус бүрийг 1 сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын  үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “компаниудаас  2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээ ДӨРВӨН сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон.

Мөн Дамбий овогтой Баатар нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан өөрийн төрсөн ах Д.Дорлигжавтай хамтран өөрийнхөө “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “ Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “ХХК-иудаас  2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр ДӨРВӨН сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдоод байгаа юм.

Мөн Чангаа овогтой Бямбаа нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран Б.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ий Голомт банк дахь дансаар  Т.Ганболдын “ Эн Ар Ай” “Пайонеринг интернешил “ ХХК-иудаас 2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр ДӨРВӨН сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр тус тус цагдан хорилоо.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлТөрийн байгуулалтын байнгын хороогоор Eрөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын даргыг чөлөөлөх эсэх асуудал хэлэлцэж байна. ШУУД
Дараагийн нийтлэл Сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал 14 хоногийн дараа болно