Нүүр хуудас Мэдээ Зочид буудалд мансууруулах бодис хэрэглэсэн гурван залууг саатуулжээ

Зочид буудалд мансууруулах бодис хэрэглэсэн гурван залууг саатуулжээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Өсвөр насны залуучууд зочид буудалд мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдлаа.

Тодруулбал: "БЗД-ийн 6-р хороонд үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд хүмүүс өвс татаад байна” гэсэн дуудлага мэдээлэл 01-р сарын 08-ны 20 цаг 30-д ирсэн. Тус дүүргийн цагдаагийн II-р хэлтэс дуудлага мэдээллийг хүлээн авч шуурхай шалгахад зочид буудлын 203 тоот өрөөнд мансуурсан байдалтай байсаныг илрүүлэн таслан зогсоосон. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүд БЗД-ийн 25-р хороонд оршин суух хаягтай “Н” /эр.20н/, ХУД-ийн 15-р хороонд оршин суух хаягтай “Б” /эр.20н/, СХД-ийн 6-р хороонд оршин суух хаягтай “Х” /эр.22н/ нар мансууруулах төрлийн өвс хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Хэргийн газраас хэрэглэж байсан эд зүйлсийг хураан авч тэмдэглэл үйлдэн шинжээч томилох ажиллагааг явуулан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс эрэгтэй 337, эмэгтэй 75 ба уг гэмт хэргийг насны байдлаар авч үзвэл 82,5 хувь нь 18-35 насны залуучууд байна.

Хаха 1 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлУИХ-ын чуулганы ирц бүрдээгүй учир 15:00 цаг хүртэл хойшиллоо. /2019.01.11/
Дараагийн нийтлэл Тээврийн хэрэгслээ халаахдаа хараа хяналтгүй орхисноос хулгайд алдсан хэрэг гарлаа

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү