Нүүр хуудас Мэдээ Тээврийн хэрэгслээ халаахдаа хараа хяналтгүй орхисноос хулгайд алдсан хэрэг гарлаа

Тээврийн хэрэгслээ халаахдаа хараа хяналтгүй орхисноос хулгайд алдсан хэрэг гарлаа

Tugmn
Tugmn, TUG.MN

Тээврийн хэрэгслээ нормалдаж хараа хяналтгүй орхисны улмаас автомашинаа алдсан дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. БЗД-ийн цагдаагийн II-р хэлтэст 01-р сарын 10-ны 03:00 цагийн орчимд иргэнээс "автомашинаа алдчихлаа" гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.

Жижүүрийн бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг шуурхай явуулахад СХД-ийн 6-р хороонд оршин суух эрэгтэй “Ц” нь БЗД-ийн 3-р хороо Сансарын тунель дээр караокед үйлчлүүлж байх хугацаандаа өөрийн эзэмшилийн автомашинаа халаах зорилготой асаалттай хараа хяналтгүй үлдээх үед БЗД-ийн 12-р хороонд оршин суух хаягтай “У” /эр.27н/ нь согтуугаар унаж зугтаасныг илрүүлэн эрүүлжүүлэх, саатуулах арга хэмжээг авсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Сэрэмжлүүлэг: Иймд иргэд тээврийн хэрэгслээ халаахдаа хараа хяналтгүй орхихгүй байх мөн автомашиндаа гар цүнх болон эд зүйлсээ үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЗочид буудалд мансууруулах бодис хэрэглэсэн гурван залууг саатуулжээ
Дараагийн нийтлэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Албан тушаал ярих болохоор шөнө цуглаад, ЖДҮ-чидийг асуудлаар ирц нь хүрдэггүй юм байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү