Нүүр хуудас Мэдээ УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Албан тушаал ярих болохоор шөнө цуглаад, ЖДҮ-чидийг асуудлаар ирц нь хүрдэггүй юм байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Албан тушаал ярих болохоор шөнө цуглаад, ЖДҮ-чидийг асуудлаар ирц нь хүрдэггүй юм байна

Tugmn
Tugmn, TUG.MN

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Үндсэн хоёр асуудал ярьсан. нэгдүгээрт 60 тербумын УИХ-ын даргыг огцруулж чөлөөлөх асуудлаар Монгол улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх, хоёрдугаарт  48-н цагийн дотор шийдвэрлэх ёстой ЖДҮДС-тай холбоотой Монгол улсын Ерөнхий Прокурорын оруулж ирсэн санал дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрлэх ёстой байсан.

МАН нэгдсэн байр сууринд хүрээд ЖДҮДС-тай холбоотой гишүүдээ авч үлдсэн. Энэ нь Ерөнхий Прокурорын оруулсан саналыг хүлээж авахгүй, шалгуулахгүй. Хоёрдугаарт нь хуулийн асуудлыг гацааж байгаа юм байна. Ард иргэдийг дээд цэгт хүртэл бухимдуулах нь өөрсдөд ашигтай рэтингээ өсгөж байгаа гэж бодож байгаа юм байна. Шөнө Ч.Улаан гишүүнийг сайдаар тавих асуудал яригдсан үүнийг хойшлуулсан. Ч.Улаан гишүүн яасан ч гүргир юм. Сайд болох гээд ширэн нүүрлээд суугаад байх юм. Манай УИХ-д гүрийдэг хүмүүс олон байна. Албан тушаал дээрээ, албан тушаалд очих, АТГ-д очихгүй гэж гүрийдэг юм байна. Гүрийдэг хүмүүсээс болоод чуулган дахин хойшиллоо. МАН-ынхан нэг талдаа шийдээ гарга. Ажил хийх гэж байгаа бол ажлаа хий. Өнөөдөр МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй уулзах асуудал тавина. Бас АН-ынхантай орж уулзана. МАН-ынхан арчаагүй байдалтай байгаадаа ард түмэнээсээ уучлал гуй, болиочээ гэж хэлмээр байна. 

УИХ-ыг тараах асуулал АН-аас хийж байгаа шоу хийж байна. УИХ-ыг тараахыг МАН-ын 65 гишүүн шийднэ. 65 хүнийг сонгосон нь ард түмэн алдаа гаргасан. Ард иргэдэд баярлалаа гэж хэлэхгүй харин системтэй залхаан цээрлүүлж байна гэв.

Хаха 0 3 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлТээврийн хэрэгслээ халаахдаа хараа хяналтгүй орхисноос хулгайд алдсан хэрэг гарлаа
Дараагийн нийтлэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Л.Болд Богд банкаараа Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөг шилжүүлж авсан

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү