УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Л.Болд Богд банкаараа Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөг шилжүүлж авсан

hi

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Л.Болд гишүүн өчигдөр болсон жагсаал цуглааны үед үймээн самуун цуст мөргөлдөөнд турхирч, цэрэг хүчнийхэн хүн бэлдсэн гэж гүтгэсэн. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бид 2 энэ асуудалд оролцоогүй. Өчигдөр Н.Номтойбаяр гишүүн оройны онгоцоор УБ хотод буусан. Миний бие энэ жагсаалд 200 хүн ч битгий хэл 2 хүн ч аваачиж оролцуулаагүй. Жагсаал цуглаан зохион байгуулж, буруудаад ирэхэд буруугаа бусдад нялзаах гэдэг ийм явдлууд сүүлийн үед газар авч байгаа. Өвчтэй солиотой нь мэдэгдэхгүй юм ярьдаг. УИХ-ын гишүүн Л.Болдын "Богд" банкинд "Хөгжлийн банк"-аас 30.8 тербум төгрөг шилжүүлж авсан. Энэ бол үнэн. Өөрөөр хэлбэл 8-н сая доллар, 9.8 тербум төгрөгийг Л.Болд гишүүн өөрийн "Богд" банкинд авсан. Өчигдөр Л.Болд гишүүн цуст мөргөлдөөн, цэргийн хүчээр дарах асуудал ярьсан. Өнөөдөр цэргийн эрх мэдэл Засгийн газарт байдаг. Төрийн ордоны коридорт алхаж яваа жирийн гишүүн надад цэргийн эрх мэдэл байхгүй. Л.Болд гишүүнд Тагнуулын нөлөө бүхий том хүн хэлсэн гэсэн. Өөрийн бланкан дээрээ ТЕГ-аас албан ёсны тайлбар шаардаж байгаа. Л.Болд гишүүнийг шүүхэд өгч байгаагаа албан ёсоор хэлж байна гэв. 

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1