УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ УИХ-ыг тараах 10 дахь гишүүн боллоо

hi

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Сүүлийн үед мафижсан төр болсон байна. Төр ажлаа хийж чадахгүй байна. Хуулийнхаа дагуу асуудлаа шийдээд тухайн сандал дээр суусан бол ажлаа хийсэн шиг хийх ёстой. Хэн чанга дуугарсан, хэн шудрага дүр эсгэсэн, хэн бузар булаа асуудлыг бусадруугаа нялж чадсан нь дээшээ гарч явж байдаг асуудал байж болохгүй. Өнөөдрийн улс төрийн байдал дээр нэг талаасаа сайн дүн тавьмаар байна. Энэ нь нийгэм цэвэрших нэг том алхам. Ард түмэн дээрээ очоод шүүлтүүрээр ороод хүрээд ирвэл яасан юм бэ? Төрийн үйл ажиллагаа цэвэр байхын нэг гол үндэс бол нам өөрөө цэвэр байх ёстой. Нам өөрөө цэвэр байна гэдэг бол намаас дэвшиж байгаа улс төрчид цэвэр байна. Намыг бүх асуудал ил тод байх ёстой. Гишүүдээ сонгон шалгаруулах босго нь өндөр байх ёстой. Эхлээд намын тухай хуулиа шинэчилэх ёстой үүний дараа том асуудалруугаа орох хэрэгтэй. Би Ж.Мөнхбат гишүүн АН-ын саналыг дэмжиж байгаа гэв.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0