С.Баярцогтыг өнөөдөр суллахаар шийдвэрлэжээ

hi

   Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох шүүх хуралдаан өнөөдөр /2019.01.29/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж түүнийг суллах шийдвэр гаргажээ. Түүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж энэ байдал нь тогтоогдсон байдаг ч шүүх уг асуудлыг өнөөдөр авч хэлэлцээд суллах шийдвэр гаргасан байна. Өмнө нь С.Баярцогтыг шүүхээс хоёр дахь удаагаа хорих шийдвэр гаргасан байдаг. 2018 оны дөрөвдүгээр сарын 3-нд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан хорих шийдвэр гаргаж, улмаар зургаадугаар сарын 13-нд батлан даалтад гарган, хилийн хориг тавиад байсан билээ. Шүүхээс "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр С.Баярцогт, Б.Ариунсан Б.Бямбасайхан нарыг тус бүр 1 сарын хугацаагаар цагдан хорьсон байдаг. Сангийн сайд байсан тэрээр Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод байгуулахад аль хэдий нь Хөрөнгө оруулагч тал болох “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа эзэмшигч нь болчихсон байсан. Энэ нь үнэн бол Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан Сангийн сайд асан С.Баярцогт хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн талын хувьцаа эзэмшигч нь байжээ гэсэн үг юм.

Хаха 5 4 Таалагдсан 3 Гунигтай 29 Нүдний булай 4 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 13