М.Мөнхбаатар: Л.Оюун-Эрдэнэ ор үндэслэлгүй худлаа мэдээлэл тарааж манай компанийн нэр хүндэд халдлаа

hi

Эрдэнэт” үйлдвэрийн талаар “Монголиан копр корпорейшн”  удирдлагууд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголиан копр корпорейшн”  Сингапурын компанид зарсан гэсэн мэдээллийг өгөөд байгаа билээ. Харин тус компанийн удирдлагууд гишүүдийн мэдээллийг үгүйсгэж “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын өмч байгаа гэлээ.

“Монголиан копр корпорейшн”  удирдлага “Өнөөдөр бид Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гурван асуудлыг тодруулахаар хүсэлт өгч байна. Нэгд, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, 51 хувь 100 хувь Монголын өмч байгаа. Үүнийгээ албан ёсоор баталгаажуулахыг хүссэн. Хоёрт, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн долоон гишүүн бүхэлдээ төрөөс томилогдсон хүмүүс ажиллаж байгаа. Гуравт, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал төрөөс томилогдсон хүн ажиллаж байгаа. Энэ тохиолдолд 49 хувийг эзэмшиж байгаа манай компани 49 хувиа гадаад компанид худалдах ямар ч боломж байхгүй. Бид бүхэн тийм хэлцэл хийгээгүй. Улс төрийн халуун нөхцөлд энэ хэвлэлийн хурлыг хийхээс өөр аргагүй боллоо. Манай компани 49 хувиа анхнаасаа худалдана гэж тооцоолоогүй.

Сингапурын компанид шилжүүлэх гэж байгаа гэдэг бол худлаа. Та бүхэн дэлгэсэн бичгийг харсан бол Ц.Пүрэвтүвшин миний нэр дээр байгаа компани.  Л.Оюун-Эрдэнэ гишүүн цагаан дээр хараар биччихсэн байгаа зүйлийг манай компанийн ажилтан Номидарь гэх эмэгтэй рүү шилжүүлсэн гэж ярьсан. Тэр бол зүгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гээд томилсон байгаа хүн рүү 1995 оны хүүхэд рүү шилжүүллээ гэж ор үндэсгүй зүйл хэлж байгаад харамсаж байна. Төрийн түшээ, гадаад боловсрол эзэмшсэн, залуучуудын төлөөлөл болсон хүн олон нийтийн анхааралд өртөхийн тулд давуу байдлаа ашиглаж Төрийн ордноос худал ташаа мэдээлэл тарааж байгаад маш их харамсаж байна. Үүнийг залруулаасай гэж бодож байна. "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг манай компани зарахгүй гэдгээ дахин хэлье.  Гадаадад боловсрол эзэмшсэн, олон улсын эрх зүй хууль мэдэх ёстой залуу гишүүд энэ үйл явдлыг Монгол Улсад ямар ч ашиггүй болчихлоо. Улс төрийн нөхцөл Монгол Улсад 300 гаруй тэрбум төгрөгийн хориол учруулах нөхцөл рүү түлхэж байна.

Хаха 3 1 Таалагдсан 0 Гунигтай 5 Нүдний булай 2 Пөөх