Нүүр хуудас Мэдээ УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилно

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилно

Tugmn
Tugmn, TUG.MN

    МУ-ын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанд цор ганц гишүүний нэрийг барьж орж ирсэн нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар байв. МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж буй Удирдах зөвлөлийн хуралдаанаар У.Хүрэлсүх даргаас өөр УИХ-ын даргад нэр дэвшүүлэгчийн талаар яригдаагүй учир олонхи нь дэмжиж Г.Занданшатрыг Монгол Улсын Их хурлын даргаар томилохоо илэрхийлээд байна.
Гомбожавын Занданшатар 
1970 оны 3 сарын 8-нд Баацагаан сум, Баянхонгор аймагт төрсөн. Гэргий Ганбаярын Отгонгэрэл. Улаанбаатар хотод 1974 онд төрсөн. Зах зээлийн коллежийг нягтлан бодогч мэргэжлээр төгсгөжээ. Их БританийнБирмингемийн их сургуульд Бизнесийн удирдлагын магистр, МУИС-д Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэд 1992 онд гэрлэсэн, дөрвөн хүүхэдтэй.   
Боловсрол:
1987 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуульд элсэж, санхүү-зээлийн эдийн засагч мэргэжлээр 1992 онд төгсгөсөн. 1992-1998 онд Швед, АНУ, Герман, Франц, Энэтхэг улсуудад банк санхүү, бизнесийн удирдлагын дунд, урт хугацааны сургалтуудад хамрагдаж байв. 2002-2004 онд Нидерландын Маастрихтын их сургууль, Монголын Бизнес Хөгжлийн агентлагийн хамтарсан магистрын хөтөлбөрт суралцаж дүүргэжээ.
Эрхэлсэн ажил:
-1992 оны зургадугаар сард тухайн үеийн Зах зээлийн коллежид (Одоо МУИС-ийн Бизнесийн сургууль) багш-эрдэм шинжилгээний ажилтанЗах зээлийн коллежид ажиллаж байхад нь Монголын их, дээд сургуулийн нийт багш нараас англи хэлний шалгалт авч, хамгийн өндөр оноо авсан 12 хүний зургааг Австрали улсад тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болоход Г.Занданшатар багтсан боловч тодорхой шалтгааны улмаас явж чадаагүй юм. Тэрбээр 1996 он хүртэл Зах зээлийн коллежид ажиллахдаа Чөлөөт сэтгэгчдийн клуб байгуулж, АНУ-д суралцсан хүмүүсийг урин оюутнуудад лекц уншуулах зэрэг ажлыг зохион байгуулж байв.
-1996 оноос тэрбээр тухайн үеийн Хөдөө аж ахуйн банкинд Гадаад тооцооны газрын эдийн засагч, гадаад тооцооны менежер, улмаар тус газрын захирлаар, залгуулан Зээл, мөнгөний бодлогын газрын захирлаар ажиллаж байгаад 1999 онд Монгол банкны Сургалтын төвийн захирлаар томилогджээ. Мөн онд түүнийг, дампуурлын ирмэгт тулсан Хөдөө аж ахуйн банкин дахь Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилов. Тэрбээр энэ ажлыг аваад тус банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг боловсруулж, банкийг сэргээн босгох, дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааг удирдан ажилласан байна. Үүний үр дүнд тус банк төрийн өмчид шилжиж, эдийн засгийн үр ашигтай санхүүгийн байгууллага болж чаджээ.
-2000 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (англ.USAID) тусламжтайгаар эрүүлжүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр тус банкинд удирдлагын шинэ баг бүрдүүлэн ажиллахад Маркетинг, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын хувиар, банкны нэр хүндийг зах зээлд сэргээх, бэхжүүлэх ажлыг хариуцжээ. Тус банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, дахин хөрөнгөжүүлж, нэр, логог өөрчлөн одоогийн ХААН банк нэр логог зохиож брэнджүүлэх ажлыг Г.Занданшатар хариуцан ажилласан гэдэг. Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр 2003 онд Засгийн газар олон улсын нээлттэй тендер зарлан Хөдөө аж ахуйн банкийг амжилттай хувьчилсан юм.
-2003 онд тэрбээр Хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогджээ. Яамны сайд нь Д.Насанжаргал байв. Тухайн үед Монголын газар тариалангийн салбар ноцтой хямарч, тариалалт зогсонги байдалд ороод байжээ. Тэр бүү хэл Монгол улс дотооддоо гурил үйлдвэрлэх шаардлагагүй гэж үзэхдээ хүрсэн үе юм. Г.Занданшатар дэд сайд болоод, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар батлуулж, гадаадын зээл тусламж, төр засгийн дэмжлэгээр газар тариаланг сэргээх ажлыг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэсэн нь Атрын III аяныг өрнүүлэх үндэс суурь болсон байна.
Улс төрд:   
1996 онд сонгуульд томоохон ялагдал хүлээсэн , улмаар 1998 он хүртэл тэрбээр улс төрийн намын харъяалалгүй явж иржээ. Улмаар Санжаасүрэнгийн Зоригийг алагдсаны маргааш буюу 1998 оны аравдугаар сарын гурванд өргөдлөө өгч МАХН-д элссэн гэдэг. Намын клуб, залуучуудын байгууллагад ажиллаж байгаад 2004 онд УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгийн долдугаар тойргоос дэвшиж ялалт байгуулжээ. Мөн 2008 онысонгуульд нэр дэвшин УИХ-ын гишүүнээр улиран сонгогдов. Тухайн үед гурван мандаттай байсан Баянхонгор аймгаас энэ хоёр сонгуульд МАХН-аас ганцхан хүн, мөн ийнхүү дараалан ялсан нь Г.Занданшатар байсан юм. Тэрбээр 2005-2010 онд МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч байсан бөгөөд 2010 онд тус холбоог өөрчлөн зохион байгуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлснээр “Нийгмийн Ардчилал-Монголын залуучуудын холбоо” болгон нэр логог өөрчилж, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлжээ. 2012-2013 онд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн. 2016 онд МУ-ын Их хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдов. 2016 онд ЗГХЭГ-ын даргаар сонгогдов.
УИХ-ын гишүүн: 
Парламентын гишүүнээр сонгогдсон өмнөх хоёр бүрэн эрхийн хугацаандаа тэрбээр УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд ахлагчаар ажилласан байна. Улмаар Татварын хууль, Бичил уурхайн тухай хууль, Авлигатай тэмцэх тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг 20 шахам хуулийн төслийг санаачилж, янз бүрийн чиглэлээрх УИХ-ын 40 гаруй ажлын хэсгийн ахлагч болон гишүүнээр ажиллажээ. 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймгийн VII тойрогт нэр дэвшиж ялалт байгуулан парламентын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогджээ. Гадаад харилцааны сайд   2009 оны 11 дүгээр сард Гадаад харилцааны сайд Сү.Батболд Монгол улсын Засгийн газрын ерөнхий сайд болсноор Г.Занданшатар Гадаад харилцааны сайдаар томилогдов. Түүнийг энэ албыг хаших хугацаанд сүүлийн 17 жил хэвээр байсан Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал шинэчлэгдэж, 2011 оны хоёрдугаар сард батлагджээ. 2011 онд Монгол улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жил даргалах хүндтэй үүргийг хүлээн авсан билээ. Түүнийг сайд байх үед Монгол улсын Засгийн газар Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг баталсан нь улс орны хөгжлийн тогтвортой өсөлтийг хангахад гадаад улс төр, эдийн засгийн дипломат үйл ажиллагааг түлхүү чиглүүлж ашиглахад томоохон түлхэц болсон юм. Мөн Дипломатажилтны сахилгын тусгай дүрмийг шинэчилж, сахилга хариуцлага, ёс зүй алдсан дипломат ажилтныг ажлаас халах хүртэл арга хэмжээ авахаар заасан юм. Сайдын алба хаших хугацаандаа тэрбээр АНУ, Герман, Япон, БНСУ, Итали зэрэг 20 шахам улсад айлчилсан нь Монгол улсын гадаад харилцаанд ахиц дэвшил гарахад ихээхэн үр нөлөө үзүүлсэн бөгөөд тухайлбал, Япон улстай 17 жил баримталсан иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон шат ахиулах зорилт дэвшүүлэн ажилласан нь таван жилийн дараа үр дүнгээ өгч, хоёр улс уг түншлэлийн гэрээг 2015 онд байгуулсан билээ.
Стэнфордын их сургуульд:
2013 оны 12 сараас АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнд судлаачаар ажиллаж, Монгол зэрэг хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалжээ. Улмаар зөвлөлдөх ардчиллын онолыг Монголд нэвтрүүлэхээр ихээхэн хүчин чармайлт тавьж буй бөгөөд орчин цагийн ардчиллын судалгааны тэргүүлэх эрдэмтдийн нэг Ларри Даймонд, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин, тус сургуулийн профессор Карл Айкенбэри нарын нэр хүндтэй эрдэмтдийг Монголд урьж лекц уншуулахын сацуу ном бүтээлийг нь монгол хэлээр орчуулан хэвлүүлж байна. Улмаар Азийн сан, Стэнфордын их сургуулийн дэмжлэгтэй “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Монголын анхны зөвлөлдөх санал асуулга” төслийг хамтран удирдаж, Нийслэлийн зөвлөлдөх санал асуулгын зөвлөх хорооны даргаар ажиллаж байгаа юм.

Хаха 7 61 Таалагдсан 9 Гунигтай 26 Нүдний булай 13 Пөөх
ТҮГЭЭХ
Дараагийн нийтлэл ЭЗБХ: Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

7 СЭТГЭГДЭЛ

  1. Билэгт мэдрэлийн хэлсэн үгнээс иш татчихаа юу даа ккк,нутгийн дүү гээд л долоох нь ээ тэр шодоргос тэнэг авгай,энэ нөхөр байгаагүй бол бид гурилгүй байх байж хэхэхэ

  2. Зөндөө болом4ийн хүмүүс байхад энэ ярьж чаддаггүй нөхрийг сонгож байх. Хүүк энэ нийгмийг өөрчлэх хөг н ь өнгөрэв бололтой

  3. Zov hynee songoj. Chamgyi bolivsroltoi, dotood gadaad ulsiin hyreend hiisen umtai, neleedgyi turshlagajsan hyn bn. Tand ondor amjilt hysie!

  4. Хүрэлсүх таньд ажиллах бүх боломжийг олголоо.Одоо хэрхэн яаж ажиллахыг харья.Та амжилт олбол Монголын Путин болох боломж байна.

  5. Намын удирдах зөвлөл нэр дэвшүүлнэ үү гэхээс УИХ ын даргыг сонгохгүй шдээ тэнэгээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү