Нүүр хуудас Мэдээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөдөө, орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөдөө, орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна

Tugmn
Tugmn, TUG.MN

   Шинийн 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотоос хөдөө орон, нутгийг чиглэх хөдөлгөөн эрчимжиж Баянзүрх, 22-ын товчоо, Налайхын замуудад ачаалал бий болохоос гадна Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн автозамууд тээврийн хэрэгслийн тоо ихтэй хөдөлгөөн үргэлжилж байна.

   Баяр, амралтын өдрүүдэд Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт асфальтан замд H.Sonata маркийн автомашин онхолдож, 1 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн мөн Дундговь аймгийн нутаг “Булангийн говь” гэх газар T.Crown маркийн автомашин N.Fuga маркийн автомашинтай мөргөлдөж 1 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд гарсан байх нь хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх зэргээс шалтгаалж байна.

   Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг орон нутагт суугаа элгэн садандаа энх мэнд очиж золгохын тулд Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох, үзэгдэлт хангалтгүй, өөдөөс тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа болон эргэлт бүхий замд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэлгүй зөв сонгон зорчихыг зөвлөж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл5-н шараас Монос төв чиглэлийн авто замд зам тээврийн осол гарчээ
Дараагийн нийтлэл Улаанбаатарт өнөөдөр шөнөдөө 37-39 градус хүртэл хүйтэрнэ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү