Өнгөрсөн долоо хоногт 102 тусгай дугаарын утсанд 1756 дуудлага бүртгэгджээ

.

   Баярын өдрүүдэд 102 тусгай дугаарын утсанд 1756 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 103, зөрчлийн 1098 мэдээлэл шалгаж, 41 гэмт хэргийг шуурхай илрүүлсэн байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн 6 дугаар хороо Г-ийн өвлийн сууцны хаалга эвдэж гар утас болон бусад эд зүйлийг 52 настай "Э" хулгайлсан, Сонгино-хайрхан дүүргийн 27 дугаар хороо, Х-ийн эзэмшлийн автомашины хучлагыг 51 настай "А" хулгайлсан, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Б-ийн өвлийн сууцны хаалга эвдэж гар утас, зөөврийн комьпютер 33 настай "И" хулгайлсан гэмт хэргүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0