Нүүр хуудас Мэдээ Утааны учир шалтгаан...

Утааны учир шалтгаан...

Tugmn
Tugmn, TUG.MN

   НҮБ-аас хүн амын эрүүл мэндэд хамгийн хортой гэж тогтоосон бодисын дотор автомашины хөдөлгүүрийн утаагаар ялгаран гардаг нүүрстөрөгчийн исэл нь хортой чанараараа цацраг идэвхит бодисын дараа буюу хоёрдугаарт бичигддэг бөгөөд социализмийн үед хот дотор 10-20 минут давхиад ажлаа амжуулдаг жолооч бид мөн тийм орон зайд өнөөдөр хоёроос доошгүй цаг асаалттай мөлхсөнөөс дээрхи хорт утааг арав дахин нэмэгдүүлж байгаа юм.  За энэ ч яахав механик ойлголт гэж үзвэл шинжлэх ухаан талаасаа Улаанбаатарын утаа нь маш нарийн байгалийн ер бусын үзэгдэл юм.

   Шинжлэх ухаанд агаарын эгц тогтворжилтын зэрэглэлийг ИНВЕРСИ (шөнө дунд, шүүдэр хяруу унах, утаа газраар налах үе); КОНВЕКЦИ (жин үд, яндангийн утаа эгц дээшээ олгойдох үе); ИЗОТЕРМИ (өглөө, оройд агаарын дээд доод температур тэнцүү байх үе) гэж гурав ангилах бөгөөд эдгээр нь утаажилтын бүсийн өгөгдөлүүдэд онцгой нөлөөлдөг.

   Улаанбаатарын газарзүйн байрлал, цэвдэг, утааны улмаас нарны дулаан газрын гадаргууд хүрч амжилгүй инверсийн үзэгдэл хүйтний улиралд байнга хадгалагдаж байна. Конвекцийн үед агаарын давхаргын солилцоо идэвхтэй явагдснаар хортой утаа униар үүл хурдан сарниж алга болдог бол инверсийн үед энэ байдал маш удаан явагддаг. Иймээс инверси нь агаарын дээд доод хэсгийн температурын ялгаагаас үүдэн утаа униар мананг үүсгэхэд чухал нөлөө үзүүлдэг. Инверсийн үед дээшлэх ёстой байсан утаа нь түүний дээр байгаа илүү бүлээн агаараар тормозлогдож, агаар эгц дээшээ шилжихэд саад болж агаарын солилцоо алдагдах нь утаа үүсэх гол шатгаан болдог. Цэрэг стратегийн хэрэгт инверси нь дайсны дээр химийн зэвсэг хэрэглэх хамгийн таатай нөхцөл гэж үздэг.

Иймээс эрт орой хэзээ нэгэн цагт хаа нэгтээ /Богд уулынхаа өвөрт ч гэсэн/ яаж ийж байгаад хоёрдахь нийслэлээ цогцлуулан байгуулах нь зөвхөн утааны асуудлыг шийдээд зогсохгүй хүн амын нягтрал, замын хөдөлгөөний бөглөөс, ундны ус, хөрсний бохирдол гээд олон асуудлыг нэгмөсөн шийдвэрлэх хамгийн зөв гарц юм. Үүнд гагцхүү улс төрчдийн зүрх зориг л хэрэгтэй.

ОУ-ын зэвсгийн шинжээч, ЦШУ-ны доктор, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЗам тээврийн ослын улмаас 13 хүний амь нас хохирч, 60 хүн гэмтсэн байна
Дараагийн нийтлэл Хүүхдэд үйлчлэх олон нийтийн газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү