Нүүр хуудас Мэдээ Автобусны буудалд машинаа байрлуулбал жолоодох эрх хасна

Автобусны буудалд машинаа байрлуулбал жолоодох эрх хасна

Tugmn
Tugmn, TUG.MN

Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран “Автобусны зогсоол” нэгдсэн арга хэмжээг хоёрдугаар сарын 2-ны өдрөөс хэрэгжүүлж эхлүүллээ. Энэ арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд машинаа байрлуулж, хөдөлгөөнд саад учруулсан жолооч нарын эрхийг хасч эхэлжээ. 

Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасгаас Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 “в” заалтыг зөрчиж чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогсож нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан жолооч нарын жолоодох эрхийг хасаж захиргааны арга хэмжээ тооцсон байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХүүхдэд үйлчлэх олон нийтийн газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо
Дараагийн нийтлэл ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГЭЭ ГАРГАХ ХУУЛИЙН ХУГАЦАА ДУУСАХАД 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү