Нүүр хуудас Мэдээ Гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 42 хувиар буурсан

Гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 42 хувиар буурсан

Tugmn
Tugmn, TUG.MN

Сар шинийн баярын өдрүүдэд буюу битүүн, шинийн 1-3-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэдээс 5391 дуудлага мэдээлэл ирсэн нь өмнөх оны мөн үеэс 12,8 хувиар буурсан байна.

     Нийт дуудлага мэдээллийн 287 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл байгаа нь өнгөрсөн оны баярын өдрүүдийнхээс 26,2 хувиар, зөрчлийн 2899 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 37,4 хувиар тус тус буурчээ.

     Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэл хотод 140 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 101 нэгжээр буюу 41,9 хувиар буурсан байна. Тухайлбал хулгайлах гэмт хэрэг 63 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 41,6 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4 дахин буурчээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГЭЭ ГАРГАХ ХУУЛИЙН ХУГАЦАА ДУУСАХАД 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ
Дараагийн нийтлэл Бээжингийн хүн ам өнгөрсөн онд 0.8 хувиар багасчээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү