Нүүр хуудас Мэдээ Л.Оюун-эрдэнэ: Хөгжлийн банк руу Засгийн газраас дахин шалгалтын комисс оруулна

Л.Оюун-эрдэнэ: Хөгжлийн банк руу Засгийн газраас дахин шалгалтын комисс оруулна

Tugmn
Tugmn, TUG.MN

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

   Хөгжлийн банк руу өмнөн нэг шалгалт оруулсан. Шалгалтын материал дээр үндэслээд Засгийн газрын дахин шалгалтын комисс оруулж шалгуулна гэж тооцож байгаа. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон удирдлагуудтай уулзсан. Ер нь бол бид нэг зүйлийг ойлгох ёстой. Хөгжлийн банкны үндсэн чиг үүрэг юу юм бэ? Үндсэн хоёр чиг үүрэгтэй. 

   Нэгдүгээрт, Эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулах, энэ тал дээр Хөгжлийн банк ажиллах ёстой. Энэ үүргээ биелүүлж чадаж байна уу? эсвэл дахиад УЛС ТӨРЧДИЙН ЛОББИД орсон байна уу гэдгийг тогтоох шаардлагатай. Энэ нь ирээдүйд хэрэгтэй. 

   Хоёрдугаарт, Хөгжлийн банк дундаж давхаргын хувь хэмжээг нэмэх ёстой. Тийм учраас Засгийн газар дээр байгаа хэл ам татлаад байгаа сангуудыг нэгтгэх ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр бол улс төр болон улс төрийн этгээдүүдээс хамааралгүй банк өөрийн үйл ажиллагаагаа явуулах боломжыг гаргах нь зүйтэй. Нөгөө талаар одоогийн менежмент хангалтгүй байна гэвэл үүнийг гадны менежменттэй болгох асуудал судлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ нь шалгалт болон ажлын үр дүнгээс хамаараад явна. 

   Мөн ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаагын хувьд хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өгч явна. Өөрөөр хэлбэл нийгэмд үүсээд байгаа эргэлзээг тайлж ажиллана. Сэтгүүлчдэд 7 хоног бүр Засгийн газраас хүссэн сэдвээр чинь дэлгэрэнгүй танилцуулга өгнө гэв. 

   Мөн тэрбээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад орох эсэх мэдээж чухал асуудал. Хоёр орны түншлэлтэй холбоотой чухал асуудал. Гэхдээ энийг олон талаас харж үзэх ёстой гэсэн парламентын байр суурь байгаа. Эцсийн бүлэгт парламент шийднэ. Монгол улсын хувьд хоёр хөрштэйгөө стратегийн түншлэлтэй байх ёстой нь ойлгомжтой. Арга хэлбэрийн хувьд заавал Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэхээс өөр гарц байхгүй байна уу эсвэл өөр аргууд байна уу гэдгийг судалж үзэх ёстой. Парламентын гишүүдийн байр суурь өөр байгаа нөхцөлд энэ талаар олон өөр түвшинд хэлэлцүүлэг хийх ёстой. Эргэлзээтэй энэ мэдээллүүдийг нээлттэй болгох хэрэгтэй. 

   Яг ШХАБ гэж ямар байгууллага юм, хэдэн орон ордог юм, нийгмийн дунд яригдаж байгаа энэ асуудал үнэхээр бодьтой юу үгүй юу, ямар ямар чиглэлээр хамтарч ажилладаг вэ гэдгээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, эцсийн шийдвэрийг УИХ гаргана гэв. 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлГар утас залилах гэмт хэрэг ихсэж байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү