Нүүр хуудас Мэдээ Их хэмжээний хар тамхи хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг ирүүлэн дайчлан баривчиллаа

Их хэмжээний хар тамхи хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг ирүүлэн дайчлан баривчиллаа

Tugmn
Tugmn, TUG.MN

Дөнгөж сая ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид их хэмжээний хар тамхи хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг ирүүлэн дайчлан баривчиллаа.

    2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас, 19-32 насны 1 эмэгтэй, 2 эрэгтэй, 3 этгээд их хэмжээний мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг тээвэрлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь илрүүлэн, таслан зогсоож мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцон хураан авч тэмдэглэл үйлдэн ЭХТА-ийн 20.7.2 мөн 18.5.3-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн саатуулан шалгаж байна. 2019 он гарсанаас хойш Хар тамхитай тэмцэх газар 59 холбогдогчтой, 24 хэргийг илрүүлэд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. 2019 оны 1 сард мөн тус газар Гаалийн ерөнхий газрын ОУ-ын шуудан илгээмжийн газартай хамтран шинэ төрлийн урсгал шуудан илгээмжээр мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж байгаа 5 хэргийг илрүүлэн таслан зогсгоод байна.

Хаха 1 4 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх
ТҮГЭЭХ
Дараагийн нийтлэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илүү санаачилгатай, бүтээлч ажиллахыг дарга нарт анхаарууллаа

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү