Нүүр хуудас Мэдээ С.Чинзориг: Автомашин засварын ажлыг Монголчууд өөрсдөө шийдэх бүрэн боломжтой

С.Чинзориг: Автомашин засварын ажлыг Монголчууд өөрсдөө шийдэх бүрэн боломжтой

Tugmn
Tugmn, TUG.MN

Монгол Улсад төрийн болон төрийн бус өмчийн 83 сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник коллеж бий. Эдгээрт 37 мянга гаруй оюутан суралцаж байна. МСҮТ, Политехникийн коллеж төгссөн мэргэжилтэй боловсон хүчний 50 гаруй хувь нь сургуулиа төгссөн даруйдаа ажлын байртай болдгоороо давуу талтай. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөн өнөөдөр болж байна.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад ямар өөрчлөлт гарсан вэ?

-МСҮТ, политехник коллежийн багш, албан хаагчдад цалингийн таван хувийн урамшуулал олгож байсныг 10 хувь болгосон. МСҮТ, Политехникийн коллежийн багш, ажилчдын цалин дээр гурван удаа ажилласны дүнд 30.8 хувиар нэмэгдсэн.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарыг компьютержүүлэх хүрээнд хоёр тэрбум төгтөгийн санхүүжилт шийдвэрлэн, тендер зарлан сонгон шалгаруулахаар ажиллаж байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцаж буй оюутнуудад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон. Өмнөх Засгийн газрын үед 24 хүртэлх насныханд олгож байсан тэтгэлгээс ялгаатай нь нас харгалзахгүй.

-Тэтгэлгийг дүнгийн голч харгалзахгүйгээр олгох юм уу?

-Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад босго оноо тогтооход хүндрэлтэй айдаг. Тиймээс энэ удаад дүн харгалзахгүй. Гэхдээ ирцээр босго тогтоож байгаа. Ирц 75 хувиас дээш байвал тэтгэлэг олгоно. Тэтгэлгийг сургуулиар дамжуулалгүй ХААН болон төртийн банкаар дамжуулан олгоно.

-Монгол Улс гаднын орноос хэчнээн ажиллах хүч авч ажиллуулдаг вэ?

-Монгол Улс 2000 оны үед 24 мянга орчим хүн гаднаас авч ажиллуулдаг байсан. Сүүлийн жилд энэ тоо нэлээд буурсан. Тухайлбал, 2018 онд 8000 ажиллах хүчнийг гаднаас авсан. Энэ нь 2016 оноос 40 хувь, 2017 оноос 23 хувиар буурсан үзүүлэлт. Харин 2019 онд гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулна. Ингэж чадвал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан гаднаас авах ажиллах хүчнийг 50 хувиар бууруулах зорилтоо хангах юм. Ингэснээр гаднаас авах ажиллах хүчнийхээ оронд Монгол хүн ажиллана.

-Ихэвчлэн ямар ажлын байранд гаднаас ажиллах хүч авч байна вэ?

-Барилга, зам, уул уурхайн салбарт гаднаас хүч авч ажиллаж байгаа. Дотоодын бэлтгэж, ур чадвар эзэмшүүлж чадаж байгаа салбарт гаднаас ажиллах хүч авахгүй. Тухайлбал, 2019 онд автомашин засварын чиглэлээр гаднаас ажиллах хүч авахгүй. Автомашин засварын ажлыг Монголчууд өөрсдөө шийдэх бүрэн боломжтой.

Манайхаас гаднын оронд хичнээн ажиллах хүч илгээж байна вэ?

-Дотоодод ажлын байр хомс байх үед бид гадагш ажиллах хүч илгээдэг. Эдийн засаг өсөлттэй байгаа, дотоодод ажлын байр гарч байгаа үед өндөр ур чадвар эзэмшүүлэх зорилгоор ажиллах хүчнээ гадагш явуулах зорилго тавин ажиллаж байна.

-Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын оюутнуудыг чадваржуулахаар гаднын оронд сургах чиглэлд ямар бодлого баримталж байна вэ?

-Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцаж байгаа, төгссөн оюутнуудын гадаадад ажиллах боломжийг хангах бодлоготой байдаг. Тэр дундаа Япон руу ажиллах хүчин чадваржуулахаар нэлээд ажилладаг.

Н. Алтаа

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл13 настай охины хэргийн давж заалдах шатны шүүх 21-ний өдөр хүртэл хойшлууллаа
Дараагийн нийтлэл Ерөнхий сайд МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзаж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү