Нүүр хуудас Мэдээ Г.Батбаяр: С.Мөнхчулууныг хотын даргаар томилохоос татгалзахдаа Ерөнхий сайд хууль зөрчсөн

Г.Батбаяр: С.Мөнхчулууныг хотын даргаар томилохоос татгалзахдаа Ерөнхий сайд хууль зөрчсөн

Tugmn
Tugmn, TUG.MN

   Улаанбаатар хот маань даргагүйгээр өдгөө 130 дахь хоногтойгоо золголоо. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэж, санал хураахад заалнаас С.Мөнхчулуун нэрээ дэвшүүлж, С.Амарсайхантай өрсөлдсөн. Санал хураалтын дүн эхний удаад тэнцсэн бол дахин хураалтад 43 төлөөлөгч оролцсоноос 55.8 хувийн саналаар С.Мөнхчулууныг Улаанбаатар хотын захирагчаар сонгосон билээ. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүн болох С.Амарсайхныг томилуулахын тулд МАН-ын хяналтын хороог хуралдуулж С.Мөнхчулууныг томилохоос татгалзсан шийдвэрийг олон нийтэд танилцууллаа. Бид энэ тухай хуульч, өмгөөлөгч Г.Батбаяртай уулзаж ярилцлаа.

-Та сайн байна уу? С.Мөнхчулууныг саяхан У.Хүрэлсүх сайд батлахаас татгалзлаа. Энэ үйлдэл хуульд нийцэх үү?

-С.Мөнхчулууныг 2019.02.16-ний өдрийн ЗГ-1/21 тоот мэдэгдлээр Хотын даргаар томилохоос татгалзсан нь хуульзүйн үндэслэлгүй, татгалзлын шаардлага хангахгүй шийдвэр болсон байна. У.Хүрэлсүхэд нэр дэвшигчийг нэг удаа татгалзах эрх хуулиар олгогдсон боловч үүнд хуульзүйн үндэслэл заавал бий болох ёстой.
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ (МУЗЗНДН,ТУТХ)-ийн 26.3.”..нийслэлийн засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд... 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон засаг даргад энэ хугацаа хамаарахгүй.” гэснээр С.Мөнхчулууныг 2023 оны 3-р сар хүртэл 4 хугацаагаар томилох байсан. У.Хүрэлсүх нь энэхүү албан тушаалд хүнийг сонгохоос татгалзахдаа зөвхөн МУЗЗНДН,ТУТХ-ийн 26.5 дах хэсэгт заагдсан үндэслэлээр татгалзах үүрэгтэй. Түүнээс биш бодож байснаа “... ер энэ хүн надад таалагдахгүй байна аа...” тиймээс томилохгүй гэдэг байдлаар хандахыг мэдээж хуулиар хориглодог. Энэ нь У.Хүрэлсүхэд Эрүүгийн хуулийн “эрх мэдлээ урвуулан ашиглах” гэсэн 22.1.3 дах хэсэгт заагдсан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол... энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж....хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэснээр хэрэг үүсгэх үндэслэлийг бий болгоно.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг томилохоос татгалзахдаа хуулийн ямар үндэслэлийг баримтлах ёстой байсан вэ?


-МУЗЗНДН,ТУТХ-ийн
26.5.1.дээд боловсролтой;
26.5.2.төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан;
26.5.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
26.5.4.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
26.5.5.ялгүй байх.” гэсэн 5 шаардлагын аль нэгийг хангаагүй тохиолдолд С.Мөнхчулууныг хотын даргаар томилохоос татгалзах үүрэг У.Хүрэлсүхэд үүсэх байхад энэ заалтийг зөрчсөнөөрөө түүнд албан тушаалын байдлаа ашиглан бусдад болон өөртөө давуу тал олж авч байгаа гэмт хэргийн шинж үүсч байна.


-Эрхзүйн хувьд одоо ямар нөхцөл байдал үүсэх вэ?
-С.Мөнхчулууны хувьд У.Хүрэлсүхийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4.Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана.” гэснээр шүүхэд нэхэмлэл гаргаж У.Хүрэлсүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжтой, эсхүл МУЗЗНДН,ТУТХ-ийн 26.4.”Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй.” гэснийг баримтлан хотын даргад дахин өрсөлдөж, шууд томилогдох эрх нь байгаа.
С.Амарсайхан нь өөрөө НИТХ-ын дарга байж хотын дарга болох эдийн засгийн далд ашиг сонирхол дагуулж байгаа нь Нийслэлийн захирагч, хотын даргыг томилоход гол саад бэрхшээлийг бий болгож байна.


-Баярлалаа.

Хаха 3 1 Таалагдсан 1 Гунигтай 3 Нүдний булай 5 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлТөрийн тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн гарчээ
Дараагийн нийтлэл Хувиараа таксины үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийг торгож эхэлснийг зогсоолоо

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

16 СЭТГЭГДЭЛ

  1. Хүрэлсүх тийм шударга хүн мөн үү намтар түүхийг нь уншдаа хурандаа гэж байх шиг ч энэ ер нь бүтэхгүй хүн байх өө

  2. Хүрэлсүх тийм шударга хүн мөн үү намтар түүхийг нь уншдаа хурандаа гэж байх шиг ч энэ ер нь бүтэхгүй хүн байх өө

  3. Munhchuluuniig hotiin darga bolgohod yadag yumbee.Hvrelsvh Oyunerdene nar uur l sonirholtoi nuhdvvd bololtoi dandaa l shudraga yos gj yarichaad jinhene shudraga busiin tuil, yos zvi yarichaad uursduu jinhene yos zvigvin tuiluud yum bishvv

  4. 2 сар аз жаргалтай хот дараагүй байлаа... Мөнхчулууныг даргаар сонгохоор яадаг юм бэ

  5. harin tiim ooroo shudraga yrisan hun tsaanaa ooriin talin hunee tomilood bas l hurelsuhiin manan uusej bn shuudee jiduuchidee toiruulaad oriigoo hamgaalaltand avchihsan um bishuu bolimoor umaa buged taraachee

  6. Тийм шдээ, ямар ч үндэслэлгүй татгалзана гэдэг Могол улсын ерөнхий сайдад байж боломгүй үйлдэл шүү дээ. Нэг л их шударга ёс ярьсан хүн, гэтэл үүнийхээ эсрэг үйлдэл гаргалаа. Мөнхчулууныг дэмжиж байна, дахиж нэрээ дэвшүүлээд ялаад гараад ирээрэй.

  7. ene l dutaj gene, olon yum yarijbaij beleg erhtendee emchilgee hiilgeed sedreesen asuudal, Tug.mn-ii Ariuntuul avgaitai yavalddagaa delguuleg bii dee ene erguu mal

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү