Нүүр хуудас Мэдээ "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо"-той хамтран танилцах аялал зохион байгууллаа

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо"-той хамтран танилцах аялал зохион байгууллаа

Tugmn
Tugmn, TUG.MN

   Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас санаачлан хэрэгжүүлж буй инновацийн соёлыг түгээх, Улаанбаатар инновацийн төвийг олон нийтэд таниулах ажлын хүрээнд өсвөр насны хүүхэд, залууст инновацийн ойлголтыг бий болгох, хувь хүний хөгжлийг дэмжих, өөрсдийн санаачилсан шинэ санааг бодитойгоор хэрэгжүүлэх боломжийг нээхэд нь туслах зорилго бүхий танилцах аялал болж өнгөрлөө.

   Энэхүү танилцах аялал 7 хоног бүр тогтмол болох бөгөөд энэ удаагийн аяллыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх үүднээс "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо"-той хамтран “Улаанбаатар инновацийн төв”-д 3-н сарын 1-ний өдөр зохион байгууллаа.

   Тус аяллын үеэр төвийн хамтын ажиллагааны оффис, лабораторийн үйл ажиллагаа болон инкубаторт бойжиж буй компаниудыг танилцуулсан бөгөөд онцлох стартап буланд хүүхэд бүрийг үнэт зүйлээ өвлөн хөгжүүлэгч Монгол хүн болгон төлөвшүүлэх эрхэм зорилготой “Язгуур контент” ХХК оролцон үйл ажиллагаагаа танилцуулахын сацуу хүүхдүүдээр “Наад” брендийн Немо угсардаг гэр бариулж монгол гэр барих арга ухаанаас сургалаа.

   Тус компани нь Монгол ардын аман зохиолоор орчин цагийн хүүхдүүдийн хүсэл сонирхол, мэдээлэл хүлээн авах арга хэлбэр, хэрэгцээнд нийцүүлэн үндэсний контент бүтээх цогц үйл ажиллагаа явуулж байна. "Язгуур контент" компаниас гаргаж буй Явуубаатар комик ном, үлгэрийн баатруудтай рубик шоо, соронзон болон эсгий пазл зэрэг бүтээгдэхүүн нь бага сургуулийн насны хүүхдийн анхаарал болон хэл, сэтгэхүй хөгжүүлэх олон талын ач тустай юм.

Аяллын эцэст гурван хүүхдэд уг төвийн хамтын ажиллагааны оффист суух эрх олголоо.

Эх сурвалж: Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдаж авсан
Дараагийн нийтлэл Д.Сумъяабазар: Канадаас импортод зориулан зээлийн шугам нээх боломжтой

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү