Нүүр хуудас Мэдээ Согтуугаар машин барьж галт тэрэгтэй мөргөлджээ

Согтуугаар машин барьж галт тэрэгтэй мөргөлджээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Суудлын автомашин галт тэрэгт мөргүүлсэн ноцтой осол гарчээ Цагаанхаалга өртөөнөөс 2019 оны 3 сарын 8-ны өдөр Хандгайт өртөө рүү хөдөлсөн 3503-р галт тэрэг 15:12 минутанд 28 дугаар километрийн ПК-3-д буюу Ерөө сумаас 10 гаран километрийн наана иргэн О “Тоёота Axio” маркийн цагаан өнгийн суудлийн машин автомашиныг согтуугаар жолоодон гарамгүй газар хориг хашааг дайрч улмаар төмөр замын хоорондын замд явсан галт тэргэнд мөргүүлжээ.

Зүтгүүрийн машинч арга хэмжээг цаг алдалгүй авч яаралтай тормос хийж зогссон байна. Иргэн О нь Ерөө гол дээр гэр бүлийн хамт загас барьж байхдаа архи хэтрүүлэн хэрэглэж машинаа унаж яваад ийнхүү осол гаргасан бөгөөд одоогоор жолооч бэртэл гэмтэл аваагүй,биеийн байдал хэвийн байгаа аж. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.

Иймд ард иргэд дулааны улирал эхэлж байгаатай холбоотой амралт зугаалгаар явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн амь нас болон бусдын эд хөрөнгийг хамгаалахад анхаарахыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

Хаха 0 2 Таалагдсан 1 Гунигтай 19 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлС.Лхагвадорж: Хөнгөлөлттэй нөхцөлөөр 60-120 сарын өмнө тэтгэврээ тогтоолгох боломжтой
Дараагийн нийтлэл Дорнод аймаг: Дэлхийн жишигт нийцсэн вакум хагалгааны тасагтай боллоо

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

3 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү