Нүүр хуудас Мэдээ “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт өдөрлөгийн нээлтийн ажиллагаа боллоо

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт өдөрлөгийн нээлтийн ажиллагаа боллоо

Tugmn
Tugmn, TUG.MN

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын дөрөвдэх долоо хоногийн Лхагва гарагийг улс орон даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарласан билээ.

   Тус өдрийг угтан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс Одон орон, геофизикийн хүрээлэн, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран зохион байгуулж байгаа “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт шинжлэх ухаан, танин мэдэхүйн өдөрлөгийн нээлтийн ажиллагаа боллоо.

 Нээлтийн ажиллагаанд Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл, мөн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор, дэд профессор М.Өлзийбат, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэл нар оролцсон юм.

  “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт өдөрлөгийн үеэр дээрх байгууллагуудын эрдэмтэн, судлаачид “Монгол орны газар хөдлөхүй”, “Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжил”, “Газар хөдлөлтийн аюулаас өөрийгөө хэрхэн хамгаалах” зэрэг сэдвээр оюутан, сурагч, залуу эрдэмтэн судлаачдад мэдлэг мэдээлэл өгч байна.

Өдөрлөгийн арга хэмжээ  Одон орон, геофизикийн хүрээлэн, ХСИС, нийслэлийн Баянзүрх дүүргийн 14, 55, Шавь цогцолбор сургуулиудад тус тус зохион байгуулагдах бөгөөд энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЗТХ-ын сайд Б.Энх-Амгалан: Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км 2 эгнээ замыг 4 эгнээ болгоно
Дараагийн нийтлэл Харь хэл ба ХАЯГ РЕКЛАМ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү