Нүүр хуудас Мэдээ Харь хэл ба ХАЯГ РЕКЛАМ

Харь хэл ба ХАЯГ РЕКЛАМ

Tugmn
Tugmn, TUG.MN

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний газар, албан байгууллагууд хаягаа алдаатай, харь хэлээр бичсэн нүд эрээлжлэм өнгө өнгөөр бичсэн байхтай Улаанбаатар хотын хаа сайгүй таарна. Энэ талаар хаа, хаанаа хэлж ярьж, тухайлсан хууль тогтоомжууд гаргадаг ч тэр бүр шийдэж цэгцэрсэн нь үгүй. Харин ч өдрөөс өдөрт сүндэрлэн босч буй барилгууд нь жуулчид битгий хэл хотын унаган иргэдийг ч төөрөхөд хүргэнэ.

Тэгвэл, албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн гаднах хаяг рекламыг цэгцлэх ямар, ямар хууль, журмууд гарч байсныг толилуулъя.

2003.03.25 НЗД М.Энхболд 102 тоот захирамж “Албан байгууллагын хаягийг монгол хэл дээр кирилл үсгээр бичнэ. Хэрэв хаяг нь монгол, гадаад хэл дээр зэрэг бичигдэх бол гадаад бичгийн хэмжээ Монголын үсэгнээс  2 дахин бага байна"

2003.05.15 УИХ-аас баталсан Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн  5.7 дугаар зүйл “Хот суурин газрын гудамж, талбайн нэр, хаяг, төрийн байгууллагын нэрийг төрийн албан ёсны хэлээр бичнэ. Эдгээр нэрийг англи хэлээр давхар бичиж болно"

2006.02.28 Нийслэлийн засаг даргын  76 тоот захирамж  “Чингисийн өргөн чөлөөнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, гудамж талбайн хаягийг үндэсний монгол бичгээр хаягжуулсугай" 

2013.02.02-  Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоол  “Монгол хэл, бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай" зэрэг хууль тогтоомжууд гарсан бол хамгийн сүүлд л гэхэд нийслэлийн шинэхэн Засаг дарга С.Амарсайхан 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр “Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААНБ-ын орчны тохижилт болон хаяг, рекламны самбарын өнгө үзэмжийг сэргээх, рекламны самбарын орчны аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих чиглэлээр Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар,  харьяа дүүргийн Засаг дарга нар, хороодын Засаг дарга нарт үүрэг болгожээ.

 Угтаа дээрх хууль, тогтоомжуудын хэрэгжилтэнд дүүргийн засаг дарга, Мэргэжлийн хяналтынхан хяналт тавьж, хууль сахин мөрдүүлэх үүрэгтэй энэ хууль, журмууд хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа ч Shangri-la, Blue sky, Rokmon building мэтчилэн хотын төвөөр байх томоохон барилга байшин, албан байгууллагуугуудын дийлэнх нь харь хэлээр бичсэн хаяг рекламтай байгаа юм.

 

Б.Хишигдэлгэр

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт өдөрлөгийн нээлтийн ажиллагаа боллоо
Дараагийн нийтлэл Вьетнам Боинг 737 МАХ 8 онгоцыг түр хугацаагаар нисэхийг хориглолоо.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү