Нүүр хуудас Мэдээ Шенгений визийг Мэдүүлгийн төвөөр дамжуулан авна

Шенгений визийг Мэдүүлгийн төвөөр дамжуулан авна

Tugmn
Tugmn, TUG.MN

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яамнаас энэ сарын 15-ны өдрөөс эхлэн Шенгений орнууд руу 90 хүртэл хоногоор зорчих визийг Мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авахаар боллоо.

Урд, тус мэдүүлгийг зөвхөн ХБНГУ-ын Элчин сайдын яамнаар дамжуулан хүлээн авдаг байснаас иргэдийн дунд урт дараалал үүсэж, цаг товлохын тулд удаан хүлээлт үүсдэг байсан.

Иймд ХБНГУ-ын Элчин сайдын яамнаас иргэдийн ажлыг хөнгөвчилөхийн тулд Герман улс болон Бельги, Дани, Финлянд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани зэрэг улсуудад зорчих Шенгений визийн  (богино хугацааны 90 хүртэл хоног оршин суух виз) мэдүүлгийг 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Багшийн дээд дэх VFS Глобал компанийн Улаанбаатар хот, DHL-ийн байран дахь Виз мэдүүлгийн төвөөр,

Үндэсний виз буюу тус улсад 90-с дээш хоногоор оршин суух визний тухайд хуучнаараа буюу Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яаман дээр шууд хүлээн авч байхаар болжээ.

Энэ талаар ХБНГУ-ын элчин сайдын яамны албан ёсны цахим хуудсанд “Бид визийн мэдүүлэг хүлээн авах үйл ажиллагааг гадны үйлчилгээ үзүүлэгч байгуулагад шилжүүлснээр визийн цаг товлоход үүсдэг удаан хүлээлт, дараалал өнгөрсөнд үлдэж, цаашид үйлчлүүлэгчиддээ үзүүлэх үйлчилгээ улам сайжирч буйг дуулгахдаа баяртай байна” хэмээн мэдээлсэн байна.

 

Б.Хишигдэлгэр

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлАНУ-ын Төлөөлөгчийн танхим Владимир Путины орлогыг илрүүлэхийн тулд тагнуулын ажиллагаа явуулахыг үүрэг болгов
Дараагийн нийтлэл Л.Оюун-Эрдэнэ: Утаа бууруулах ажлыг эрчимжүүлнэ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү