Нүүр хуудас Мэдээ "Худалдаа хөгжлийн банк"-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг Ерөнхий сайдад ханджээ

"Худалдаа хөгжлийн банк"-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг Ерөнхий сайдад ханджээ

Tugmn
Tugmn, TUG.MN

   “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан гэх хэрэгт “Худалдаа хөгжлийн банк”-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан  коппер корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг сэжиглэн 2019 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулан баривчилсан. Тэднийг Цагдан хорих 461-р ангид нэг хонуулаад Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ерөнхий шүүгч Х.Идэрийн захирамжаар сулласан байдаг. 

Шүүхийн шийдвэрт:

   “Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх "О", "Э", "Х" нарыг хэрэгт авагдсан бичиг баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нарын санал хүсэлтийг үндэслэн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тэдгээрийг суллаж шийдвэрлэлээ” гэсэн байдаг.

   Үүний дараагаар “Монголиан Коппер Корпорейшн” ХХК “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар Засгийн газартай хэлцэл хийх хүсэлт хүргүүлсэн бол өнөөдөр "Худалдаа хөгжлийн банк"-ны ТУЗ-ийн дарга Х.Эрдэнэбилэг мөн өнөөдөр МУ-ын ерөнхий сайдад ханджээ. Тэрээр “Монголиан Коппер Корпорейшн” МУ-тай хийх хэлэлцээрт Худалдаа хөгжлийн банк мөн  өөрийн төлөөллөө оролцуулах хүсэлтэй байгаагаа хүсэлтээр илэрхийлсэн байна.

Хаха 2 0 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлНийслэл, дүүргийн хүүхдийн холбооны 2019 анхны нэгдсэн чуулга уулзалт боллоо
Дараагийн нийтлэл Г.Билгүүн: Шилэн ТҮЦ-ийг иргэдэд хүчээр шахахгүй

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү