Нүүр хуудас Мэдээ Статистик: Ажил хөдөлмөр эрхэлдэг 200 гаруй мянган иргэн улсад татвар төлдөггүй

Статистик: Ажил хөдөлмөр эрхэлдэг 200 гаруй мянган иргэн улсад татвар төлдөггүй

Tugmn
Tugmn, TUG.MN

   Үндэсний статистикийн хорооноос Монгол улсын Нийгэм, эдийн засгийн үзүүлэлт 2019 оны эхнй 2 сарын байдлаар ямар байгааг мэдээлсэн. Тэгвэл эндээс танд хэрэгтэй зарим тоон мэдээллийг голчлон хүргэж байна.

   Одоогийн байдлаар МУ-ын нийт хүн амын 68% буюу 2,170,000 хөдөлмөрийн насны иргэд байгаа бол 1,250,000 гаруй иргэн ажил хөдөлмөр эрхэлж байна. Тэгвэл эдгээр иргэдийн 1 сая 40 мянга гаруй нь Орлогын албан татвар төлдөг бол 650 мянга гаруй иргэн Нийгмийн даатгал шимтгэл төлж байгаа ажээ.

   Үүнээс манай улсын эдийн засгийн идэвхитэй хүн амын нуруун дээр ямар их ачаа үүрэгдэж байгааг харж болно.  Тодруулбал гадаадад хөдөлмөр эрхэлж буй 175,000 гаруй иргэдээс гадна дотоодод ажиллаж буй 200,000 гаруй иргэн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо аль ч төрлийн татвар төлөөгүй байгаа юм.

Татвар төлдөггүй ажил эрхлэгчдийн:

 24% - Малчин

21% - Хувиараа хөдөлмөр эрхлэгч

45% - Цалинтай ажилчид

10% - бусад төрлийн хөдөлмөр эрхлэгчид байна.

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НЭМЖ 720 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТЭТГЭВРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛНЭ

   Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгааны бас нэг анхаарал татах хэсэг нь улсаас тэтгэвэр, тэтгэмж, халамжийн үйлчилгээ авч байгаа иргэдийн тоо нийт ажил хөдөлмөр эрхлэгчдийн тоотой бараг тэнцүү байгаа юм. 2019 оны 2 дугаар сарын байдлаар улсаас:

  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ – 650,000
  • ТЭТГЭВЭР АВАГЧ - 417,000
  • ХАЛАМЖИЙН МӨНГӨ АВАГЧ      - 292,000
  • ӨРХ ТООЛГОЙЛСОН - 176,000

байгаа нь нийгмийнд аатгалын ссангийн орлого, зарлагын зөрүү асар их болоход нөлөөлжээ. Ийнхүү сангийн зөрүү болох 605 тэрбум төгрөгийг 2019 оны төсвөөс санхүүжүүлэх юм. НДСангийн ачаалал ихэсч байгаатай холбогдуулан төрөөс нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх бодлого барьж байна. Тодруулбал энэ онд Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос 0,5%, ажилтнаас 0,5% буюу нийт 1%-аар нэмэгдүүлсэн юм. Ингэснээр 2019 онд Тэтгэрийн даатгалын сангийн орлго 70,2 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарчээ.

Мөн 2019 онд 186,000 төрийн албан хаагчдын цалингийн зардалд 2,2 их наяд төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн нь өмнөх оны мөн үеийнхээс 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүүлэлт ажээ.

МОНГОЛ УЛСАД БҮРТГЭЛТЭЙ 143 МЯНГАН АЖ АХУЙН НЭГЖЭЭС ЕРДӨӨ 35,5 МЯНГА НЬ ТАТВАР ТӨЛЖЭЭ

   МУ-ын татварын орлогын дийлэнхийг бүрдүүлэгч бизнесийн салбарынхан өнгөрөгч онд 1,3 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. 2018 онд манай улсад бүртгэлтэй  143,000 гаруй ААН-аас тухайн жилд үүйл ажиллагаа явуулаагүй, эсвэл алдагдалтай ажилласан нь тогтоогдсон зэргийг хасвал ердөө 39,500 ААН татвараа төлжээ. Энэ нь нийт компаниудын 25,7% гэсэн үг юм.

   2017 онд үндэсний хэмжээний томоохон компаниуд буюу Татвар төлөгч Топ-100 аж ахуйн нэгж улсад 3 их наяд төгрөгийн татвар төлсөн нь Монгол улсын татварын нийт орлогын 50,5%-ийг бүрдүүлсэн үзүүлэлт байжээ. Түүнчлэн эдгээр компаниудын борлуулалтын орлого нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 94%-тай тэнцэж байгаа бо нийт ажил хөдөлмөр эрхлэгчдийн дөнгөж 6,2%-ийг бүрдүүлж байгаа нь нэг талаар чамлалттай тоо боловч нөгөө талаар цөөн хэдэн хүн ихэнх  татварыг төлж байгааг харж болно.

   Ажиллах хүчний гадагш урсах урсгал буюу ид хөдөлмөрийн насны залуус гадны орныг ихээр зорих болсон нь Татварын орлогыг бүрдүүлэгч томоохон компаниуд ажиллах хүчний хомсдолд орж, чадвартай менежерийн эрэлттэй болсныг Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний төвүүдээс гаргасан судалгаанд дурьджээ.

Гадаадад ажиллаж буй 175,000 иргэний 65% нь 16-40 насныхан бол дотоодод бүртгэлтэй ажилгүй иргэдийн мөн л 60-70% нь мөн л энэ насныхан байгаа ажээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлАх дүү хоёрыг шатаасан хэрэг буюу “МТ” ХХК-ийн буруутай үйлдэл
Дараагийн нийтлэл Ноён уулыг ухуулахгүй

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү