Нүүр хуудас Мэдээ Ноён уулыг ухуулахгүй

Ноён уулыг ухуулахгүй

Tugmn
Tugmn, TUG.MN

   Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён ууланд орших Гацууртын ордыг Канадын “Сентерра Гоулд” компани ухахаар улайрч үүнийг эсэргүүцсэн тэмцэл 4 жил үргэлжилж, өчигдөр дууслаа. Нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагын өлсгөлөн, суултаар эхэлж байсан тэмцэл шүүхийн шатанд шилжиж, “Босоо хөх Монгол” ТББ, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн тэргүүтэй тэмцэгчид хуульч, өмгөөлөгч Г.Батбаяртай хамтран Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд “Сентерра Гоулд”-ын ашиглалтын 4 лицензийг цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан юм.

Тэдний нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан ч шүүх хурал 49 удаа хойшилж, Монголын түүхэнд дээд амжилт тогтоогоод байв.

   Тэгвэл өчигдөр Нийслэлийн Захиргаан хэргийн анхан шатны шүүх “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн болон “Босоо хөх Монгол” ТББ-ын нэхэмжлэлтэй “Ашигт малтмал, газрын тосны газар”-ын Кадастрын хэлтэстэй холбогдох хэргийг хянан хэлэлцээд “Сентерра Гоулд Монголиа” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай ззөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргажээ.

Ийнхүү нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, Хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр нарын 4 жилийн тэмцэл үр дүнд хүрч, тэд Ноён уулаа хамгаалан үлдэж чадлаа. 

Хаха 1 5 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлСтатистик: Ажил хөдөлмөр эрхэлдэг 200 гаруй мянган иргэн улсад татвар төлдөггүй
Дараагийн нийтлэл ЕБС, Цэцэрлэгүүдийн агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын байдалд шалгалт хийлээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү