Нүүр хуудас Мэдээ Т.Аюурсайхан: С.Баярцогт оффшор бүсэд 1 биш 5 данстай

Т.Аюурсайхан: С.Баярцогт оффшор бүсэд 1 биш 5 данстай

Tugmn
Tugmn, TUG.MN

   УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй УИХ-ын гишүүдээс бүрдсэн албаны хүмүүс Швейцарийн холбооны улсад айлчлаад ирлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн, УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн дарга Т.Аюурсайханы өгсөн мэдээлэл олны анхаарлыг татаад байна. Тэрээр Швейцарь улстай хийх хамтын ажиллагааны хүрээнд оффшор бүсэд данстай гэгдэх Сангийн сайд, Засгийн гарын хэрэг эрхлэх газрын дарга асан, иргэн С.Баярцогтын дансны хуулгыг ил болгон авчирч чаджээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос Оффшор бусэд данстай эрхмүүдийн нэрийг ил болгоход манай улсын хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтнууд, бизнесмэнүүдийн нэр дурьдагдсан байдаг. Тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан иргэн С.Баярцогт Швейцарь улс дахь оффшор бүсэд нэг данстайгаа хүлээн зөвшөөрөөд 1 сая орчим доллараа мартсан хэмээн өөрийгөө зөвтгөж байв. 

   Гэв УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы олсон мэдээллээр С.Баярцогт “Оффшор бүс”-д 1 биш 5 данстай нь тогтоогдсон байна. Үүний 3 нь Америк долларын, 2 нь еврогийн данс байжээ. Түүний дансны хуулгыг айлчлалын багийнхан авчирсан бөгөөд АТГ-т нэн яаралтай хүргүүлж, мөрдөн байцаах ажиллагаа эхлүүлэхийг хүсчээ. Нэгэнт баттай баримтыг авчирсан тул цаашид хэргийг хурдан шуурхай, үнэн зөв шийдвэрлэх, шаардлагатай мэдээллүүдийг олон нийтэл ил тод  болгохыг шаардаж ажиллана гэж тэрээр хэлсэн юм.

   Иргэн С.Баярцогтын Оффшор бүүс дэх 5 дансны хамгийн эхнийх нь 2009 оны 10 сарын 6-ны өдөр Оюутолгойн гэрээ хийгдэхээс нэг жил хүрэхгүйн өмнөхөн буюу 2008 оны сүүлээр нээгдсэн байжээ.

   УИХ-ын дарга тэргүүтэй айлчлалын баг Швейцарийн холбооны улсын албаны хүмүүстэй уулзах уулзаллтай үеэр Монгол улсын баталсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашшиг сонирхлыг зохицуулах тухай хууль”-ийн Оффшортой холбоотой заалтуудын зорилгыг таниулж, энэ бол зөвхөн манай улс татвараас зайлсхийх, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дотооддоо хэрэгжүүлэх хууль тогтоомж гэдгийг тайлбарлаад хууль эрхзүйн хүрээнд хамтран ажиллахаар болсон байна. Энэ жагсаалтанд Швейцарь улсын нэр орсон нь 2 орны хамгийн ажиллагаа, эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалтанд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүйгч дурьдсан байна.

   Ийнхүү Швейцарь улс болон бусад орнуудтай хийх хамтын ажиллагааны хүрээнд оффшор бүсэд данстай, мөнгө угаах, авилга хээл хахуулийн мөнгөө нуун далдлах, татвараас бултсан гэмт этгээдүүдийг нэг нэгээр нь ил болгож, МУ-ыг хохиролгүй болгох, холбогдох хариуцлагыг тооцож, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх тал дээр хууль, хяналтын байгууллагуудыг хянаж, шаардлага тавьж ажиллах болно гэж УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн дарга Т.Аюурсайхан хэлжээ. 

Хаха 1 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлОрон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллана
Дараагийн нийтлэл Япон улсад суралцах 98 оюутан өнөөдөр батламжаа гардан авлаа

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү