Япон улсад суралцах 98 оюутан өнөөдөр батламжаа гардан авлаа

hi

   Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилгоор сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулдаг.

   Боловсролын салбарт анх удаа инженерчлэлийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа тус төсөлд Монгол талаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Япон талаас ЖАЙКА олон улсын байгууллага, Японы их, дээд сургуулиудын консорциум, Коосэн нийгэмлэг, Хамтарсан судалгаанд оролцох 40 гаруй их сургуулиуд хамтран ажилладаг.

   Өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төслийн санхүүжилтээр Япон Улсад суралцах нийт 98 оюутан “БАТЛАМЖ” гардан авлаа. Үүнээс Коосэнд 30, Бакалаврын хамтарсан хөлбөрөөр 52, Магистр, Докторт 16 оюутан тус тус суралцах бөгөөд оюутнууд 03 дугаар сарын сүүлээр Япон Улсыг зорьно.

   Батламж гардуулах ёслолд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд төслийн захирал Т.Амаржаргалан, Сайдын зөвлөх Ж.Хатанбаатар, Шинжлэх ухаан, технологийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Мөнхбат, Япон Улсын элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Мацухаши Томоюки, Элчин сайдын зөвлөх Хаяаши Шиничиро, ЖАЙКА-ын монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико, Боловсролын асуудал хариуцсан ажилтан Фүжита Эри, хөтөлбөрийн ажилтан Б.Эрдэнэчимэг,  Монгол Улсын Их Сургуулийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн захирал Б.Очирбат болон эцэг эхийн төлөөлөл нийт 250 орчим хүн оролцож оюутнууддаа баяр хүргэн цаашдынх нь сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсч, баяр хүргэн оролцлоо.

   Өнөөдөр батламж гардан авсан 98 оюутан бүгд инженерийн чиглэлээр 2-2,5 жил суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ 5 жил ажиллах болзолтойгоор Япон Улсыг зорьж байгаа юм.

   Төслийн хүрээнд одоогоор, КООСЭН хөтөлбөрт Монгол Улсад /ШУТИС/ 45, Япон Улсад 79  оюутан, БАКАЛАВРЫН ХАМТАРСАН Япон Улсад 55, Монгол Улсад 198 оюутан тус тус суралцаж байна.  Харин Магистр, докторын хөтөлбөрт 209 оюутан тус тус хамрагдаж байна.

   “Инженер технологийн дээд боловсрол” төсөл 2014-2023 он хүртэл хэрэгжих хугацаанд Япон Улсад Инженерчлэлийн чиглэлээр коосэн, бакалавр, зэргийн болон зэргийн бус хөтөлбөрөөр 1000 гаруй мэргэжилтнийг бэлтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү сургалт, судалгааны ажил нь Монгол Улсын шинжлэх ухааны салбарт бодит хувь нэмэр оруулах, салбарын хөгжлийн хурдацыг нэмэгдүүлэх өргөн боломжтой гэж үзэж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0