Нүүр хуудас Мэдээ Цас орж, цасан шуурга шуурна

Цас орж, цасан шуурга шуурна

Tugmn
Tugmn, TUG.MN

   Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

Малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах,

   Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлШуурхай мэдээ: Баруунтурууны замд хүүхдийн автобус шатаж байна
Дараагийн нийтлэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү