Х.Энхжаргалыг онилсон “Ээлжит бус чуулган” өнөөдрөөр эхэлж байна

hi

   Өнөөдөр эхэлж буй УИХ-ын ээлжит бус чуулганаар татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал, Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.

   Эдгээр асуудлаас олны анхаарлыг хамгийн их татаад буй нь АТГ-ын дарга, дэд даргыг томилох асуудал. Ээлжит бус чуулганыг зөвхөн дээрх дарга нарыг солиход чиглэгдсэн хэмээх хардлага ч олны дунд байгаа юм.

   Дээрх таамгийг батлах мэт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн албан сайтдаа АТГ-ын дарга, дэд даргад хэнийг ажиллуулах хүсэлтэй байна вэ гэсэн агуулга бүхий санал асуулгыг тавьсан.  Уг санал асуулгаар Д.Даваа-Очир АТГ-ын дарга, Ж.Батсайхан АТГ-ын дэд дарга нар тэргүүлсэн талаар өмнө нь мэдээлэгдсэн байдаг.  Энэ удаа уг асуулгын дүнг баримтална гэдгээр Ерөнхийлөгч УИХ-ын дарга Г.Занданшатарт илгээсэн бичигтээ онцолсон нь бий.

   Тэгвэл, АТГ-ын дарга Х.Энхжаргалын хувьд албан тушаалаа хуулийн дагуу өгөх буюу бүрэн эрхийн хугацаа дуустал хаших хүсэлтэй буйг эх сурвалж тодотгож буй. Мөнхүү сүүлийн өдрүүдэд албан бусаар өөр нэрүүд ч яригдаж байгаа юм. Ямартай ч ээлжит бус чуулганы хугацаанд АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах тогтоолыг УИХ-аас албажуулж, орны томилгоог яаравчлан хийх асуудал хурцаар тавигдаж байна.

 

Хаха 2 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0