Нүүр хуудас Мэдээ Э.Батзандан: Ардчилсан намаас хөөгдсөнөө би бурхны тавилан гэж бодож байна

Э.Батзандан: Ардчилсан намаас хөөгдсөнөө би бурхны тавилан гэж бодож байна

Tugmn
Tugmn, TUG.MN

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар шинэ нам байгуулах гэж буй талаараа мэдээллээ.

   Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд "АН-ын бүлэг гурван гишүүнээ хөөсөн. Ардчилсан нам гишүүдээ хөөдөг нам байж таарахгүй.  БИ АН-ын удирдлагуудад сануулга өгч намаасаа гарсан. Гэсэн хэдий ч АН өнгөрсөн хугацаанд хууль бус шийдвэрээсээ татгалзаагүй. Ж.Батзандан бид хоёр нам бус гишүүн болсон. УИХ-д суудалтай шинэ нам байгуулж, шинэ ардчилсан, хөгжлийн төлөө нам байгуулж байгаагаа зарлаж байна. Шударга ёсны төлөө өөрийгөө золиослоход бэлэн хэн бүхнийг бидэнтэй нэгдэхийг урья. Бид Монголын хөгжлийн төлөө хамгийн зөв, тодорхой бодлогыг хэрэгжүүлэх болно" гэлээ. 

   УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Өнөөдөр Монгол цэргийн өдөр. Олон зэвсэгт хүчин дайчид эх орноо хамгаалж байна. Энэ сайхан өдөр Л.Болд гишүүтэй хамт шинэ улс төрийн хүчин байгуулж буйгаа зарлаж байна. Монголд шударга ёсыг тогтоож чадах шинэ хүчин хэрэгтэй. МАНАН-ийн улс төр Монгол төрийг гаднынханд атгуулж байна. Хүн амын 80 хувь ядуу, хүчирхэг дундаж давхарга байхгүй болсон гэсэн судалгаа байна. Төрийн эрх мэдлийг мафи барьдаг болсон байна. Энэ бүхнийг эцэс төгсгөл болгохын тулд Монголын хөгжлийн төлөө шинэ улс төрийн хүчин байгуулж байна. Ардчилсан намаас хөөгдсөнөө би бурхны тавилан гэж бодож байна” гэлээ.

Харин нам үүсгэн байгуулах хурлыг ойрын хугацаанд зарлан хуралдуулах бөгөөд энэхүү хурлаар намын нэр, дүрэм, үзэл баримтлалыг батлахаар тогтжээ.

 

Х.Маргад

 

Хаха 0 3 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлГ.Баасан: Тэтгэврийн зээлтэй нас барсан иргэний “ӨР”-ийг Төр, Нийгмийн даатгалаас төлж барагдуулах ёстой
Дараагийн нийтлэл ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ БОЛОН ЦОЛ ГАРДУУЛАВ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү