Нүүр хуудас Мэдээ ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ БОЛОН ЦОЛ ГАРДУУЛАВ

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ БОЛОН ЦОЛ ГАРДУУЛАВ

Tugmn
Tugmn, TUG.MN

   “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл үр бүтээл гарган ажилассан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад төрийн одон медаль болон цол гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.03.18/ Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэтгэлийн танхим”-д зохион байгуулагдав.

   “Цэргийн гавъяаны одон”-гоор Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Насанжаргалын Сумъяа, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг ханган албаны ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Улаанбаатарын Жамбацэрэн, “Хурандаа” цолоор Дотоодын цэргийн Багануур дүүрэг дэх тусгай салааны захирагч Доржюндэнгийн Загдрагчаа, “Цэргийн хүндэт медаль”-иар 23 алба хаагч тус тус шагнагдав.

   Ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа болон Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.

   Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав цол гардан авсан болон шагнагдсан алба хаагчдад хандан “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчин үүссэний 98 жилийн ойн мэндийг хүргэж иргэд олон нийтийнхээ амар амгалан, тайван амьдралын төлөө мэдлэг ухаан, мэргэжлийн ур чадвар гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын нэрийн өмнөөс болон хувиасаа хамгийн сайн сайхан, ажилд нь амжилт, гэр бүлд нь эрүүл энхийг хүсье. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын өлмий бат, мэлмий тунгалаг байх болтугай хэмээв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЭ.Батзандан: Ардчилсан намаас хөөгдсөнөө би бурхны тавилан гэж бодож байна
Дараагийн нийтлэл Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү